Ch. 1

1.4K 109 2
                                    

   " Байж боломгүй юм. Итгэж чадахгүй нь ээ. Юун омега! Юун альфа! Одоо тэгээд би үхээд амилсандаа баярлах ёстой юу? Уйлах ёстой юу? "

Жин үл таних хүнд хутгалуулж, ухаан алдаад үл таних газар, мэдэхгүй ертөнцөд сэрэн бага сага зүйлийг олж мэдээд яахаа мэдэхгүй бухимдана.

Жин өргөн орон дээр тухалсан шигээ "Ямартай ч өөрийнхөө сайхан царайнаасаа салаагүй юм чинь бусад нь ч яахав. Тэглээ ч үйлчлэгч нартай тансаг харшид сэрнэ гэхээр энэ ертөнцийн би нэлээн баян бололтой. Тэгэхээр зүгээр л энд мөнгөө үрсэн шигээ хэвтэж байхад....." гээд үгийг нь таслан саяхнаас таньдаг болсон нэг эрэгтэй үйлчлэгч орж ирлээ.

Залуу " Эзэгтэй, эзэнтэн болон бага эзэнтэн 2 онгоцны буудлаас наашаа ирж байна гэж сая надтай холбогдлоо. "

Жин нүдээ эргэлдүүлэн " Битгий намайг эзэгтэй гээд бай! Омега гэхээрээ яасан болоод эр хүнийг эмэгтэй хүн шиг үзээд байдаг байна аа! Тэгснээс эзэнтэн, бага эзэнтэн гэж хэн юм?" гэж асуухад үйлчлэгч залуу Жин рүү илт гайхсан харцаар харахад Жин алдаа гаргаснаа ухааран хоолойгоо засав.

Сокжин " Миний толгой ойрд их өвдөөд ой санамж маань орж гараад байна. Тийм болохоор миний тухай мэддэг бүхнээ хэл" гэхэд залуу ч толгой дохих нь тэр.

" Та бол баян айлын бага хүү. Тиймээс ч эрх дураараа өссөн. Амжилттай явж байхдаа эзэнтэн болох KJ группийн захирал Ким Намжүүнтэй танилцаад гэрлэсэн. Гэхдээ та Ким захирлын араас удаан гүйсний эцэст жирэмсэн гэдгээрээ түрүү барин гэрлэсэн. Тэгээд бага эзэнтэн төрвөл Ким захирал таныг тооно гэж бодсон ч өөрчлөлт гараагүй. Одоо бага эзэнтэн Тэхён 5 настай."

Жин хэсэг бодлогоширч байснаа " БИ ТЭГЭЭД НӨХӨРТЭЙ БҮР ХҮҮХЭДТЭЙ ХЭРЭГ ҮҮ??? БУРХАН МИНЬ...... Омегаг би дэндүү дутуу үнэлсэн бололтой. Нээрээ Тэхён гэх хүүг би төрүүлсэн гэхээр үнэхээр царайлаг байх даа. " гэхэд үйлчлэгчийн царай баргар байгааг анзаарсан Жин эндхийн өөрийгөө нэлээн дураараа, бүтэхгүй амьтан гэдгийг ойлгоод амжив.

Жин " Тэгэхээр би Тэхёнд тийм ч сайн ханддаггүй бололтой. Тиймээс л тэр Намжүүн гэгч 5н настай хүүгээ надтай үлдээхгүйн тулд авч явсан байх нь тийм үү?" гэхэд залуу ч толгой дохилоо.

" За чи одоо явж ажлаа хий дээ гэснээс нэр чинь хэн билээ?" гэж Жинийг асуухад үйлчлэгч түүнд бөхийн " Пак Жимин " гэж хэлээд гараад явчхав. Гарсных дараа Жин ч өөртэйгөө ярьдаг зуршлаараа амандаа бувтнан өрөөг тойрон алхана.

" Мэдээж намайг өөрийгөө өөр ертөнцийнх үхээд энд сэрсэн юм гэж хэлбэл энд байгаа бүх хүн дуу нэгтэй сэтгэцийн эмнэлэг рүү баяртай нь аргагүй намайг үдэж явуулах болохоор тэр эзнийг нь ирэхээс өмнө ер нь зугтаая. " гээд Жин нэг цүнхэнд хэдэн хувцас хийгээд ширээн дээр байх хэтэвчийг нээгээд бяцхан хүүгийн зургийг хараад инээмсэглэлээ.

Жин ч удалгүй яарч байгаагаа санан гартаа тааралдсан юмнуудаа шүүрэн өрөөнөөсөө харайн гарч шатаар буугаад үүдний хаалгаар гардгийн даваан дээр хаалга нээгдэх нь тэр.

Өөдөөс нь айдастай нүдээр харах жаахан хүү Тэхён, түүнийг хүн гэж тоосон шинжгүй байх Намжүүн гэх залуу 2ыг орж ирэхийг хараад сандарсан Жин хурдхан гарахаар хажуугаар нь зөрөх гэтэл түүний гараас барин зогсоов.

Намжүүн " Ким Сокжин хаашаа явж бас хэрэг тарих гээв! Угаасаа картыг чинь хаачихсан тиймээс надад гай бололгүй гэртээ бай!" гэж ямар ч хувиралгүй хэллээ.

Жин худлаа инээн " Би одоо өөрчлөгдсөн ш дээ. Та 2ыг байхгүйд би их бодсон. Ер нь л одоо ухаарахгүй бол болохгүй гэдгийг ойлгосон. Юун хэрэг тарих та 2ыг угтаж авах гээд л буугаад ирлээ " гэхэд Намжүүн юу ч хэлэлгүй дээд давхар луу өгсөж эхлэв.

" Карт хаасан гэнэ үү? Тэгэхээр би мөнгө ч үгүй, очих газар ч үгүй, энд таньж мэдэх хүн ч үгүй гэхээр энд байхаас өөр аргагүй нь. Би чинь гайхалтай жүжигчин тэгэхээр Жиминээр дамжуулан ажилтай болдог хэрэг" гэж Жинийг бодол болон зогсох зуур нэг эмэгтэй үйлчлэгч түүнийг дуудан хоолны ширээнд суухыг хэлэхэд Жин инээмсэглэн толгой дохин түүнийг даган явлаа.

Ширээг аль хэдийнээ зассан байх бөгөөд бяцхан Тэхён ч бас байлаа. Харин Жин хоол хараад хурдхан гэгч нь суугаад тавагтай хоолоо амтархан гэгч нь идэж байгаад сая л Тэхёныг анзааран шинэ тавган дээр хачруудаас тавьж өгөхөд бяцхан хүү бүлтгэнэн сууна.

Тэхён " Аав арай ирээгүй байна ш дээ "

Жин зөөлөн инээмсэглэн "Ирэхийг нь хүлээгээд байвал хоол хөрөх нь байна. Тиймээс хурдан ид. Чи сайн хоолоо идвэл над шиг ийм царайлаг, өндөр болно ш дээ. Бас намайг Жин ааваа гэж дуудаж байгаарай за юу. Бас..."

Намжүүн ширээнд суухдаа Жиний үгийг таслан " Битгий хүүхдийг дарамтлаад бай! " гэж хэлээд хоолоо идэж эхлэхэд Жин ярвайн амандаа бувтнасаар хоолоо идэж дуусгалаа.

Жин " Хоол идсэн бүр сайхан болчихлоо. Надад нэг удаа итгэж үзээд хамтдаа хоолоо шингээгээд тоглох уу, Тэхён аа? " гээд гараа сунгахад Тэхён яахаа мэдэхгүй хэсэг сууж байгаад гараа өгөхөд Жин инээд алдан Тэхёныг хөтлөн гадагш гарав.

Жин Тэхёнтой гадаах цэцэрлэгт хөөцөлдөж бас нуугдаж тоглох бөгөөд тэр 2ын инээд дүнсгэр том харшийг дулаацуулах аж.

" ТУС-ЛААРАЙ~"

" ТЭХЁН АА! ТЭХЁН АА! "

In Omegaverse || NamJinWhere stories live. Discover now