" Жин хён. Жин хён, сэрээрэй "
Жин нойрмоглон " Дахиад 5 минут. 5хан минут унт...чихья "
Жимин сандарсан байртай " Эээ Жин хён. Таны тухай нэг нийтлэл гарчихсан. Тэгээд Жон захирал ирчихсэн таныг хүлээгээд байна. Бос л доо, гуйя "
Жин эвшээлгэсээр " ЗА ЗА " гээд босон нүдээ нухлан доод давхар луу очиход Хусог их л нухацтай царай гарган утсаар ярьж байгаад Жинийг харан дуудлагаа салгах аж.
Жин эвшээн " Нийтлэл гарсан гэсэн үү?"
Хусог " Тийм ээ. Тэхён та 2ын тухай "
Жиний царай нухацтай болж өөрчлөгдөн "Тэхён? Тэр муу хөгийн ялаанууд Тэхёны тухай муу юм бичээ юу!"
Хусог санаа алдан " Чамайг Тэхёныг ус руу түлхэж унагаасан. Бас бүлэг хүмүүстээ нийлж хүүхдээ барьцаалж, Намжүүнийг сүрдүүлсэн гэж бичсэн байна лээ. Тэгээл хүмүүсийн сэтгэгдэл бүр ярих ч юм биш "
Жин хэсэг чимээгүй байснаа " Чи танил сэтгүүлч нараараа энэ бүхнийг миний баян нөхөр лүү минь чиглүүлэх хэрэгтэй "
Хусог гайхсан байртай " Намжүүн руу юу?"
Жин жуумалзан " Баян залуу захирал Ким Намжүүн асуудал таригч нөхөр, хүсээгүй хүүхдээсээ салахыг тулд гэмт бүлэглэлтэй холбоо тогтоосон нь үнэн үү гэсэн гарчиг хүмүүсийн сонирхлыг татахгүй гэж үү, мм?"
Хусогийн нүд томрон " Гэхдээ..." гээд ээрч муурахад Жин зүгээр л нүдээ эргэлдүүлэв.
Жин " Намжүүн өөрийнхөө нэрийг цэвэрлэхдээ хэчнээн гаргууд гээч. Тэр бүр цагдаа нартай нийлж албан ёсны мэдэгдэл хийж ч мэднэ. Тиймээс санаа зоволтгүй. Тэгээд хүмүүсийг мөөрөлдөж байх зуур би хөөрхөн бяцхан Тэхёнтойгоо хэчнээн аз жаргалтай байгаа тэдэнд гайхуулахад л хүмүүс тоохоо больчихно. "
Хусог толгой дохин " Тийм ээ. Чиний зөв"
Жин " Харин ч намайг жүжигчин болсон гэж зарлахаас өмнө ийм мэдээ гарсан нь сайн хэрэг боллоо. Угаасаа намайг хүмүүс муу нэрээр минь бүгд таньдаг. Үүнийг нь ашиглаж би улам илүү алдартай болж, өөрийн гайхалтай авьяас чадвар, үзэсгэлэнтэй царайгаараа хайрыг нь татан шоу бизнесийн ноён нуруу нь болох болно" гээд чанга чанга муухай инээхэд Хусогийн хүйтэн хөлс урсана.
Хусог " За за ойлголоо. Чамаас бүр айчихлаа. Нээрээ Давон эгч чамайг одоо зураг авалт нь эхэлчихсэн action төрлийн драманы эсрэг дүрд тоглуулмаар байна гэсэн " гээд Жинд зохиолыг нь өглөө.
Жин " Дуртайяа. Гэхдээ сая эгч гэсэн үү?"
Хусог " Тийм ээ. Миний эгч байгаа юм. Над шиг царайлаг биш ч чадварлаг найруулагч шүү "
Жин толгой дохин " Гэхдээ чамтай яг адилхан юм байна лээ ш дээ. Чамайг бүр хиймэл үс зүүгээд ирчхэж гэж хүртэл бодсон шүү " гэхэд тэд 2ул инээлдэнэ.
Хусог хоолойгоо засан " Өнөөдөр тэгээд шалгаруулалт ямар байв?"
Жин " Дажгүй ээ. Нэг залуутай танилцсан. Нэр нь Юү Синху гэсэн байх шүү " гэхэд Хусог хөмсгөө зангидах нь тэр.
Жин ямар нэг юм буруу байгааг мэдрэн "Яасан? Тэр залуу ямар нэг асуудалтай юм уу?"
Хусог " Үгүй л дээ. Гэхдээ чиний омега гэдэг л асуудал. Тиймээс Юү Синху руу ойртоод хэрэггүй гэж зөвлье. Тэр одоо сонгон шалгаруулалт дээр юу хийж явдаг байна аа. Одоо чиний тоглох киноны гол дүр. Чамд санаа зовоод л хэлж байгаа юм шүү. Түүнээс хол байсан нь л дээр "
Жин толгой дохин " Ойлголоо. Санаа зовох хэрэггүй. Зураг авалт нээрээ хаана, хэзээ юм?"
Хусог " Би өглөө 10 гээд хүрээд ирье. Тэгээд хамт зураг авалтын талбай руу явъя. Өнөө оройдоо зохиолоо уншаад, үгээ цээжилж амжих уу? Бие чинь тааруу байгаа гэж сонссон. Зүгээр үү?"
Жин инээн " Зүгээр ээ" гэхэд Хусог ч явах болсноо хэлээд салах ёс хийн гарч явлаа. Харин Хусогтой зөрөн Тэхён гүйн орж ирэн Жинийг тэврэн авав.
Жин Тэхёны толгойг илэн " Миний хүү ирчихсэн үү? Гараа угаагаад, хувцсаа солиод хүрээд ир. Би ширээ засаж байя " гэхэд Тэхён толгой дохин шатаар гүйн дээш гарлаа.
Тэхён өрөө рүүгээ явж байгаад Намжүүний ажлын өрөөнд ямар нэг юм хайх Жиминийг хараад саатах нь тэр.
Тэхён " Жимин ах аа, та аавын ажлын өрөөнд юу хийж байгаа юм?"
Жимин цочсоноо арай гэж нуун " Харин энэ хавийн юмыг цэгцлэх санаатай л..."
Тэхён " Аав харвал уурлана шүү. Аавын зөвшөөрөлгүй юманд хүрэх хориотой "
Жимин толгой дохин " Ойлголоо, залуу эзэнтээн. Би дахиж ийм алдаа гаргахгүй ээ. Тиымээс би одоо доошоо бууж Жин хёнд тусаллаа" гээд Намжүүний өрөөнөөс гарлаа.
" Жин аав танд сайн ханддаг ч гэлээ өөрийгөө энэ гэрийн үйлчлэгч гэдгээ мартаагүй биз дээ, Жи-ми-ни хён" гэх Тэхёны үг Жиминийг хөлдөөх шиг л болов.
Тэхён инээмсэглэн " Очиж Жин аавд тусал даа. Би хувцсаа солилоо" гээд өрөө рүүгээ ороход Жимин ч нэг давхар луу хурдан гэгч нь буухдаа амандаа ямар нэг юм бувтнана.
" Харагдаж байгаа шигээ энгийн хүүхэд биш байх нь ээ. Илүү болгоомжтой байхгүй бол..."
YOU ARE READING
In Omegaverse || NamJin
FanfictionNamJin alpha x omega anhaar: bxb torol uchir durgu bol unshad hereggu by Riushin