Ch. 17

1.1K 99 6
                                    

" Зүгээр дээ. Битгий уйл. Чи хэнийг ч алаагүй" гэж араас нь хэн нэгэн хэлэхэд Жин хойш эргэн харвал огт төсөөлөөгүй нэгэн түүн рүү инээмсэглэн зогсож байлаа.

" Юү Синху?"

" Тийм ээ. Би Юү Синху"

Жин багагүй цочирдон " Чи энд юу хийж яваа юм? Тэгээд юу мэдэх болоод тийм зүйлс хэлж байгаа юм!"

Синху инээмсэглэсэн хэвээр "Би бүгдийг нь мэднэ ээ. Ялангуяа чиний тухай" гэхэд яагаад ч юм Жиний бие хүйт оргино.

Жин айдсаа даран " Чи чинь солиотой юм уу? За за мартаж үз. Би гэртээ харилаа" гээд явах гэхэд Синху түүний замыг хаан саад болох нь тэр.

" Холдооч дээ, би явах ёстой"

" Сая гэрээсээ зугтаачихсан биз дээ. Бас зарим ой санамжаа мартчихсан. Жин, надтай хамт яв. Би тэр новш шиг чамайг зовоохгүй болохоор..."

" ЮҮ СИНХУ! Чи эрүүл ухаанаа алдчихаа юу? Би хаашаа чамтай хамт явна гэж! Битгий өөрийгөө их юманд бодоод бай!" гээд Жин Синхуг түлхэн явахад гэнэт хамар амыг нь нэг алчуур шиг юмаар дарахад Жин хэсэг эсэргүүцсэн ч удалгүй ухаан алдлаа.

===============================

" КИМ НАМЖҮҮН! КИМ ЗАХИРЛАА!"

Намжүүнийг бодолд дарагдан ууж суухад Хаалгыг нь балбан өөрийг нь дуудах хоолойг сонсоод хаалгаа тайлж өгөв.

" Пак Жимин, уучлаарай. Жин зугтчихсан. Эгчийг чинь алсан алуурчныг зугтаж байхад би яаж ч чадсангүй. Уучлаарай" гэж Намжүүнийг толгой гудайлган хэлэхийг хараад Жимин ярвайхгүй байж чадсангүй.

" Тэр хамаагүй ээ. Тэр Юү Синху гэж хэн юм! Эгчийн найз залуу гэж тэр залуу юм уу?" гэж Жиминийг асуухад Намжүүн зүгээр л толгой дохилоо.

Жимин " Тэгээд тэр галзуу амьтнаас эгчийг зугтаж байхад та тусалжээ"

" Нэг тиймэрхүү л..."

" Тэгээд эгч та 2 ямар харилцаатай юм?"

Намжүүн санаа алдан " Эгч чинь миний сайн найз бас анхны хайр. Жинийг гарч ирэх хүртэл. Тэгээд Жиёныг найз залуутай болсноос хойш бидний холбоо тасарсан. Тэгээд тусламж гуйгаад ирэхэд нь би аюулгүй байдлыг нь бодож гэртээ авчирсан юм. Энэ миний л буруу. Хэрвээ би гэртээ авчраагүй бол тэр өдийд амьд байх байсан ч байж магадгүй "

Жимин " Тэгээд та үнэхээр Жин хёныг алсан гэж бодоод байгаа хэрэг үү? Тэгээд Жин ахаас асуусан юм уу? Эгчийн над руу явуулсан илгээмж өчигдөр ирсэн. Тэгээд доторх тэмдэглэл дээр нь Жин хёнтой хэчнээн дотно талаараа бичсэн байна лээ. Бас Жин хёныг жаргалтай амьдраасай гэж хүссэн байсан"

In Omegaverse || NamJinWhere stories live. Discover now