Ch. 10

1.1K 103 6
                                    

HOPE энт. /Хусогийн энт/

Хусог " Одоо цагийн дараа энд киноны сонгон шалгаруулалт болно. Тэгээд шүүгчийн бүрэлдэхүүнд байгаа нэлээн алдартай, туршлагатай, аймшгийн найруулагчийн нүдэнд өртөх хэрэгтэй дээ..."

Жин толгой дохин " Би өөрийн авьяасаа заавал харуулах болно оо. Гэхдээ сая чи айшгийн гэсэн үү? "

Хусог Жинийг өрөөнөөсөө түлхэж гарган "Хурдлаарай. Хурдлаарай. Шалгаруулалтын заал руу эртхэн очихгүй бол болохгүй шүү" гэж хэлээд хаалгаа тас хийтэл нь хаачхав.

Жин мөхөө хавчсанаа нэг гүнзгий амьсгаа аваад шалгаруулалтын заал руу итгэлтэй гэгч нь явж очиход бусад оролцогчид түүн рүү тийм гэхийн аргагүй ширтэнэ.

Удалгүй шалгаруулалт ч эхэлж бүх оролцогчдыг шалгаруулалтын заал руу орууллаа.

" Намайг Жон Давон гэдэг /Хусогийн эгч/. Бусад шүүгчдийн хувьд Сун захирал, Чүэ продюсер. Бид шинэ киноны дүрд тохирох жүжигчдийг сонгохоор энэ шалгаруулалтыг явуулж байгаа болохоор та нарыг сайн оролцоно гэж найдъя. Шалгаруулалтын хувьд энэ хайрцаг доторх цааснаас нэгийг сонгоход дээр нь өгөгдсөн сэдвүүд байна. Тэр сэдэвтээ тааруулж жүжиглэнэ" гээд Давон эхнээс хүмүүсийн нэрийг дуудаж шалгаруулалт эхлэв.

Энэ хооронд Сокжинд Жон Давон найруулагч Хусогтой тун адилхан харагдсаныг нуух юун.

Удалгүй Жиний ээлж ирэхэд тэр урагшаа гарч зогсоод " Сайн байцгаана уу. Ким Сокжин гэдэг" гээд хайрцгаас нэг цаас сонгон авбал дээр нь хайраас төрсөн үзэн ядалт гэсэн байлаа.

Жин " Би хамт жүжиглэх хамтрагчтай байж болох уу? "

" Тэг ээ. Бусад жүжигчдээс сонгоно гэвэл болно. "

Жин ч ойрхон зогсож байсан нэг өндөр залууг урдаасаа харуулан зогсоох нь тэр. Жинийг өвдөлт шаналал дүүрэн харцаар өөр лүү нь харахад өнөөх залуу цочирдохгүй байж чадсангүй.

Жин " Чи үнэхээр... хайртай юм гэж үү?"

Залуу " Мэдээж. Би чамдаа хайртай шүү дээ" гэж хэлээд Жиний гараас атган авлаа.

Жиний хацрыг даган доголон нулимс урсан "Тэгээд яагаад намайг ингэж их өвтгөнө вэ?"

" Чи буруу ойлгочхож. Би тэгье гэж бодоогүй. Би..би мэдээгүй"

Жин " Миний сэтгэлийг урж тастсан мөч бүрийг чинь би тэгтлээ сайн санаж байхад чи худлаа мэлзсээр байх уу? Гэхдээ одоо би заавал чамаар буцааж төлүүлэх болно. Хэд дахин илүү!" гэж хүйтнээр хэлээд нэг алхам урагшлахад залуу жүжигчин арагшаагаа газар унах нь тэр. Жин ихэмсэг ширүүн дүр төрхөө гаргасаар түүн рүү цоо ширтэх нь залууг хангалттай айлгаж орхив.

In Omegaverse || NamJinWhere stories live. Discover now