Ch. 7

1K 100 4
                                    

" Чи энд юу хийж яваа юм, Ким Сокжин!" гэх танил дууг сонсоод Жин хойш эргэн харвал Намжүүний хүйтэн харцтай харц тулгарав.

Тэхён " ААВ АА" гээд инээхэд Хусогийн нүд орой дээрээ гарав уу гэлтэй томрох аж.

Хусог " ЭЭЭ?? Тэгэхээр Намжүүний нөхөр нь Жин юм уу?"

Юнги толгой дохин " Мхн. Бас Тэхён энэ 2ын хүүхэд. Чамайг Тэхёнтой хооллох гэж байна гэсэн болохоор би Намжүүнийг дуудсан юм " гэв.

Жин хүчээр инээн " Би чамд хэлсэн ш дээ"

Хусог " Чи хэлсэн л дээ. Гэхдээ би энэ Ким Намжүүн гэж төсөөлсөнгүй. Юнги чи ер нь яагаад надад хэлээгүй юм бэ! Ядаж Тэхёныг Намжүүний хүү гэдгийг хэлчихгүй"

Юнги мөрөө хавчин " Гэхдээ чи өөрөө асуугаагүй " гэхэд Хусог хошуугаа унжуулан гомдоллох аж.

Бүгд ширээнд суун хооллох ч уур амьсгал нэг л тийм хөндий эвгүй байгаа юм шиг Жинд санагдана.

Рестораны үүднээс салах ёс хийгээд Хусог Юнги Жонгүүг 3 явахад Жинд бүр л эвгүй хачин мэдрэмж төрж эхлэв.

Тэхён " Ааваа та уурлачихсан уу? Жин аав бид 2 танд хэлээгүй болохоор "

Намжүүн " Аав нь уурлаагүй ээ. Гэхдээ Ким Сокжин чи...." гээд үг хэлэх гэж байхад нь тэдний машин ирж түүний үгийг нь таслах нь тэр. Машинд тэл хоорондоо нэг ч үг дуугаралгүй гэртээ ирэхэд Тэхён аль хэдийнээ Жиний өвөр дээр унтаад өгсөн байлаа.

Намжүүн Тэхёныг тэврэн авч явахад Жин санаа алдан дотогш өрөөнд орж ирэн орон дээр хэвтэн утсаа гаргаж ирэн Тэхёны маш олон зургийг гүйлгэн харна.

" Чи Тэхёнд хайртай юм байж яагаад тэгж хандах болсон юм? Чамайг ер ойлгохгүй юм! Утас бас түрийвчид чинь зөвхөн Тэхёны л зураг байсан. Шүүгээний буланд хадгалсан хүүхдийн хувцас тэгээд Тэхёны тухай бичсэн тэмдэглэл... Чамд хангалттай том шалтгаан байгаа гэж найдъя, энэ ертөнцийн Ким Сокжин"

===============================

" Ээж ээ! Аав аа!"

" Жин чамд хангалттай мөнгө өгсөн биз дээ. Битгий ажилтай бидэнд саад болоод бай!"

" Гэхдээ..."

~~~~~

" Ахиад асуудал тариа юу! Ер нь чи яаж ухаарах хүн бэ! Америк руу яг одоо яв"

" Үгүй ээ би..."

" Чиний утгагүй тайлбар надад хэрэггүй! Маргааш Америк яв!"

In Omegaverse || NamJinWhere stories live. Discover now