14 хоногийн дараа.
" Синху надад уух юм хийгээд ирээч. Бас миний нарны тосыг. Гадаа сайхан байгаа болохоор жоохон эндээ байя"
" За. Одоохон"
Жин нарласан шигээ гүнзгий амьсгаа аван зүлгэн дээр суух аж.
" Жин, битгий наанаа суу. Энэ дэвсгэр дээр" гээд Синху дэвсгэр тавихад Жин ч босон Синхугаас нарны тосоо аван түрхээд дэвссэн дэвсгэр дээр нь хэвтлээ.
Жин ч хэвтээд амаа ангайхад Синху аягатай жүүсэндээ соруул хийгээд Жинд уулгав.
" Аа сайхан байна аа. Одоо эндээ дасаж эхэлж байна шүү. Чи гаж ч гэсэн. Хоол сайн хийдэг болохоор чинь л харж үзэж байгаа гэдгийг битгий мартаарай" гэж Жинийг хэлэхэд Синху инээмсэглэн толгой дохилоо.
Жин "Ахиухан гоё хоол хийгээд намайг дуудаарай. Би энд жаахан хэвтчихье"
Синху " Тэг ээ. Би дуртай хоолыг чинь хурдан хийгээд дуудна аа" гээд байшин руугаа ороход Жин санаа алдав.
Синху хэдийгээр түүнд хаан шиг л хандаж байгаа ч Жиний цээжинд ямар нэгэн бул хар чулуу байгаа юм шиг хүнд оргино. Жин 2 долоо хоногийн турш эргэн тойрноо ажиглаж зугтах боломж гарахыг хүлээж байсан ч ойгоос гарч чадах итгэлээ алдсан юм.
" Солиотой новш юм даа. Эргэн тойрны мод бүр дээр байрлах камеруудаас үзэхэд ой бүхэлдээ Юү Синхугийн алган дээр байгаа нь тодорхой. Галзуу, галзуу гэхэд бүтэн ийм том ойг ганц хүнийг хорих гэж камержуулаад байхдаа яадаг байна аа. Ер нь тэгээд зугтах угаасаа худлаа юм чинь тэгээд энд л ясаа тавих юм байна л даа. Ингэж удаад байхад Намжүүн гөлөг намайг олохгүй юм. Аягүй бол азны юм гээд хайх ч үгүй байгаа байлгүй. Тэхёныг санаж байна шүү" гэсээр Жин амандаа бувтнасаар нэг л мэдэхэд унтаад өглөө.
" Жин хоол болчихлоо. Сэрээд хоолоо ид" гээд Синху түүнийг сэрээхэд Жин нүдээ нухалсаар босч ирэн дотогшоо оров. Түүнийг ширээний ард суухад Синху өмнө тавагтай хоол тавихад Жин үнэрийг нь авч чадалгүй огиулан угаалгын өрөө рүү гүйх нь тэр.
Синху " Яана аа, Жин. Зүгээр үү?" гэхэд Жин хэсэг огиулан бөөлжөөд ууртай нь аргагүй амаа угаав.
" Наад хоол энэ тэр чинь яачихсан юм бэ! Гөлөг гэж. Бүтэж байгаа юм нэг ч алга. Хаашаа л харна мод. Тэгээд нэг муу гөлийсөн шаар. Энд намайг яах гэж авчирсан юм! БИ ЮУ ЮМ! НАМАЙГ ТАЙВАН ОРХИОД ӨГ! ЧИНИЙ НАДАД ХАЙРТАЙ ЧИНЬ НАДАД ЯМАР ХАМААТАЙ ЮМ! ЗАЙЛ! НҮДНЭЭС ДАЛД ОР!" гэсээр Жин гартаа тааралдсан юмаа шидэн уурлаж хашхичиж байтал гэнэт л нүд нь харанхуйлан тэнцвэр алдахад Синху түүнийг түшин авлаа.
YOU ARE READING
In Omegaverse || NamJin
FanfictionNamJin alpha x omega anhaar: bxb torol uchir durgu bol unshad hereggu by Riushin