Жин сэрээд аль болох тайван байхыг хичээнэ. Учир нь өөрийнх нь үйлдлээс болж Тэхёнд ямар нэг муу зүйл тохиолдох вий гэж айж байлаа.
Жин зоригоо чангалан өрөөний хаалгыг нээгээд хаалганы хажууд шалан суучихсан байх Синхугаас үхтлээ цочих нь тэр.
Жин " ЭРГҮҮ МАЛАА НААНАА ЮУГАА ХИЙЖ БАЙГАА ЮМ! Золтой л цус харваад үхчихсэнгүй" гэхэд Синху босоод уучлалт гуйн инээмсэглэв.
Жин хоолойгоо засаад "Уучлаарай. Би цочсондоо хамаагүй орилчихлоо"
Синху " Зүгээр ээ. Би хоол халаагаад өгье. Чи ширээнд суугаад хүлээж бай" гэхэд Жин зүгээр л толгой дохин ширээнд суух нь тэр. Синху ч удалгүй халаасан хоолоо Жиний өмнө тавихад Жин итгэлгүйхэн идэж эхэллээ.
Жин удаан унтаж сэрээд өлссөндөө сүүлдээ өрөө ч мэдэлгүй тавагтай хоолоо хоослоод нэмж идсэнээ гэдсээ илэн сандлынхаа түшлэгийг налав.
" Ёстой сайхан цадлаа. Цаг хэд болж байна?"
" Оройны 5 цаг болох гэж байна" гэж Синху хэлээд аяга тавгаа хураан угааж эхэллээ. Жин чимээгүй л түүнийг ажиглаж байгаад Синхуг аягаа угааж дуусахад нь хурдхан түүнийг өөдөөсөө харуулж суулгав.
Жин нухацтай нь аргагүй " Чи одоо хамаг юмаа надад хэл. Яагаад намайг энд авчирсан. Жиёнтой болон Намжүүнтай ямар холбоотой гээд бүгдийг нь тайлбарла"
Синху " Ойлголоо. Гэхдээ хэтэрхий урт түүх болохоор хоёуланд нь уух юм хэрэгтэй байх" гээд нэг дарс задлан 2 хундаганд хийгээд нэгийг нь Жинд өгөөд өөрөө нэгийг нь авч балгалаа.
" Чи тэртээ тэргүй намайг галзуу, сэтгэцийн өвчтэй амьтан гэж бодож байгаа юм чинь би бүгдийг нь эхнээс нь ярьж өгье... Би өмнөх амьдралаа санадаг. Миний өмнөх амьдралд хүмүүс ингэж альфа, омега, бета гэж хуваагддаггүй байсан. Би жирийн нэг Солонгос улсын иргэн. Сөүл хотын оршин суугч байсан. Тэр нэг гайхалтай жүжигчинд дурлах хүртлээ шүү дээ. Анхандаа царайлаг юм аа гэж бодсон ч цаг хугацаа өнгөрөх тусам би тэр хүнээр өвчилж байлаа. Сүүлдээ өөрөө ч мэдэлгүй сталкер нь болчихсон байсан. Гадаад руу, гэр лүүгээ гээд хаашаа ч явсан дагадаг. Нууцаар харж, сэтгэлээ дэвтээдэг байсан ч сүүлдээ тэр хүнийг зөвхөн минийх байх ёстой гэж боддог болсон. Түүн рүү ойртсон хэнийг ч бай би хүнд, хөнгөнөөр гэмтээж эхэлж билээ. Тэгээд нэг удаа нэг эмэгтэй жүжигчинтэй инээлдээд явж байхыг нь хараад би хяналтаа алдан галзуурсан. Яагаад минийх болж болохгүй байгаа юм бэ гэж бодсоны хажуугаар минийх биш юм бол өөр хэнийх ч байх ёсгүй гэж бодоод би түүнийг хутгалчихсан. Дараа нь өөрөө би амиа хорлосон ч энэ ертөнцөд хүүхэд болон дахин мэндэлсэн. Би энд гоц ухаантан гэж дуудуулж бусдаар хайрлагдаж байлаа. Тэгээд би жүжигчин болохоор шийдээд карьераа хөөж явахдаа Жиёнтой учирсан. Жиён яг л тэр жүжигчний эмэгтэй хувилбар шиг. Үзэсгэлэнтэй, ухаалаг. Тэр ч надад хайртай гэсэн. Тэгээд би түүнийг хажуугаасаа холдуулахыг хүсээгүй. Бид 2 хамтдаа гэртээ сайхан л амьдарч байхад тэр өөрийг нь гаргахыг надаас шаардаж эхэлсэн. Мэдээж би эсэргүүцэж, зөвшөөрөөгүй. Гэтэл тэр зугтаад, Ким Намжүүн дээр очсон. Жиён надаас урвасан. Энэ нь намайг хэчнээн өвтгөсөн гээч. Тэгээд би тохиромжтой үе ирэхэд Жиёныг авч явахыг хичээсэн ч тэр эсэргүүцсэн. Миний уур хүрэн түүнийг хүчтэй түлхэхэд тэр шат руу унаад цус их алдаад амь тэмцэж байхад нь би минийх болохгүй юм бол үх гэж хэлсэн ч үнэхээр үхчихнэ гэж бодоогүй. Тэр үед л би ухаарсан. Нэг алдаагаа 2дохоо гаргаж байна гэдгээ. Би Жиёны хөл гарыг хугалаад ч хамаагүй. Зүгээр л амьд гэр лүүгээ авч харих ёстой байсан юм гэж харамсаж эхэлсэн. Гэхдээ яг тэр үед айчихсан зогсох чамайг хараад нүдэндээ ч итгээгүй. Миний өнгөрсөн амьдралын хайр Ким Сокжин над руу нулимстай нүдээр ширтэж байсан. Би тэр үед чамайг аваад явмаар байсан ч надад цаг бага байсан болохоор чамайг орхихоос өөр арга байгаагүй. Гэхдээ би чамайг 5н жилмйн турш ажиглаж ирсэн. Чи миний хайртай алдарт жүжигчин Ким Сокжинтой бүх зүйлээрээ дэндүү адилхан. Харин Ким Намжүүн новшоос болоод уйлж байхыг чинь харах надад хэчнээн хэцүү байсныг мэдэх үү? Тэгээд би нэг өдөр чамайг нууцаар авч явах гэсэн ч чи эсэргүүцэж над руу гартаа тааралдсан сав, хайрцаг, эм гээд олон юм шидсэн. Тэгээд хүчээр унтуулах тариагаа арай гэж хийгээд авч явах гэхэд Пак Жиминээс болж хамаг төлөвлөгөө минь нурчихсан. Тэр л орж ирээгүй бол бид 2 илүү их хугацааг бие биетэйгээ өнгөрөөх байсан юм. Гэсэн ч энэ одоо хамаагүй ээ. Гэхдээ миний тэр төлөвлөгөөнөөс болж чи 14 хоног ухаангүй байхад чинь би үхтлээ айсан. Тэгээд л надад өөр төлөвлөгөө хэрэгтэйг ойлгоод шалгаруулалтаас хойшоо чамтай ойртох гэж хичээсэн. Эцэст нь ингээд би 2 хамт байх нь. Намайг ямар их баярлаж байгааг чи ч төсөөлөхгүй дээ. Би чамд маш их хайртай, Жин"
Синхуг үгээ дуусгахад хэдийн харанхуй болчихсон байх бөгөөд Синху нэлээн хэдэн шил дарс хоосолчихсон байв. Жин үнэндээ ямар хариу үйлдэл үзүүлэх ёстойгоо мэдэхгүй таг гацах нь тэр. Жин өөрийнх нь үхэл, мөн энд үхээд сэрсэн нь өөдөөс нь согтуу харан суух нэгний буруу гэдгийг л сайн мэдэж байлаа.
Синху гуйван босч ирснээ Жиний уруулыг үнэсэхэд Жин түүнийг хамаг чадлаараа түлхээд зугтах гэхэд Синху түүнийг зогсоон шууд л дээрээс нь дараад авав.
" Эцсийн эцэст чи минийх болох болно оо, Ким Сокжин"
YOU ARE READING
In Omegaverse || NamJin
FanfictionNamJin alpha x omega anhaar: bxb torol uchir durgu bol unshad hereggu by Riushin