Ch. 15

1.1K 94 7
                                    

" Пак Жимин надтай уулзах ямар хэрэг чамд байгаа билээ?"

Жимин нухацтай царай гарган " Би таны тухай их судалсан. Өөрийн чинь амнаас заавал сонсох ёстой зүйл байна. Пак Жиёныг яаж мэддэг юм? Та 2 ямар холбоотой байсан юм?"

Намжүүн цочирсон ч гаднаа ил гаргахгүй "Пак Жиёныг таньдаг минь үнэн. Гэхдээ чи хэн болчхоод надаас ийм хувийн юм асуугаад байгаа билээ"

Жимин Намжүүн рүү цоо ширтсээр "Би 5н жилийн өмнө нас барсан Пак Жиёны дүү Пак Жимин. Тэгээд одоо би асуултынхаа хариултыг авч болох уу, Ким захирлаа?"

Намжүүн итгэж ядан " Жиёны дүү? Тэгвэл би чадахаараа хариулъя. Жиён бид 2 ажлын хамтрагч бас сайн найзууд байлаа. Жиёныг найз залуутай болсноос хойш холбоо тасарсан. Тэгээд түүнийг зугтаж явахад нь би түүнд тусалж гэртээ авчирсан ч хамгаалж чадаагүй"

Жимин "Эгчид танаас өөр дотно харьцдаг хүн байгаагүй байхад найз залуу гэнэ ээ? Асуудлыг зүгээр нэг өөрөөсөө холдуулчихна гэж бодоогүй юм байгаа биз дээ. ЧИ! Чи эгчийг алсан уу, новшоо!"

Намжүүн газар өвдөг сөгдөн " Уучлаарай. Уучлаарай. Эгчийг чинь тусламж гуйгаад ирж байхад тусалж чадаагүйд, хамгаалж амжаагүйд уучлаарай"

Жимин нүдэнд нь цийлгэнэсэн нулимсаа арчаад " Би энд хоосон уучлалтыг чинь сонсох гэж ирээгүй. Эгчийг минь хэн алсныг л надад яг одоо үнэнээр нь хэл!"

Намжүүн " Цагдаа нар алуурчин биш гэж тогтоосон ч алуурчин байж мэдэх тэр хүнийг би мэднэ ээ. Гэхдээ..."

" Тэр чинь тэгээд хэн юм!"

" Ким Сокжин " гэж Намжүүнийг ямар ч хувиралгүй ийн хэлэхэд Жимин цочирдохгүй байж чадсангүй.

Намжүүн хоосон харцаараа Жимин рүү ширтсээр " Жиёны цогцосны дэргэд байсан цор ганц хүн. Сокжин анхнаасаа л Жиёныг гэрт ирснээс хойш дургүй байсан. Зан ааш нь ч тогтворгүй болж эхэлсэн. Хэдий цагдаа нар санамсаргүй ослоос болж тархиндаа хүнд бэртэл авч нас барсан гэсэн ч би өөрийгөө 5н жилийн турш алуурчинтай амьдарч байгаа гэж боддог "

Жимин нүүрээ даран хэсэг сууснаа босон "Ким захирал миний бодож байснаас ч аймаар хүн юм гээч. Өөр ярих юм алга " гээд гаран явлаа. Жимин хөлөө зөөж ядан алхахдаа өөрийгөө хэнд, юунд итгэх ёстойгоо ойлгож ядна.

Жимин дэлгүүрээс хэдэн лааз пиво худалдаж аваад байрныхаа үүдэнд ирээд санаа алдахгүй байж чадсангүй.

In Omegaverse || NamJinWhere stories live. Discover now