Ch. 20

1.1K 95 3
                                    

  Согтсон Синхугийн альфа үнэр хаа сайгүй тархахад Жин хамраа дараад аль чадахаараа Синхуг өөрөөсөө түлхэнэ. Синху түүний гарыг барин хүзүүн дээр нь мөр үлдээж эхлэхэд Жин хамаг хүчээрээ түүнийг хөлөөрөө жийгээд хойш ухарлаа.

Синху ч ухаан мэдрэлгүй Жин дайрч эхлэхэд Жин эвтэйхнээр холдож ар шилэн хүзүүнийх нь цэг дээр хүчтэй цохин Синхуг ухаан алдуулаад арай гэж нэг юм бүтэн амьсгаа аван тайвшрав.

" Муу новш! Намайг мөрөөрөө энгийн ертөнцөд амьдарч байхад алж хаячхаад энэ удаа хулгайлна гэнэ ээ! Хамтдаа жаргалтай амьдаръя ч гэх шиг. Тулааны урлаг сурсан ч өөрийгөө хамгаалж чадалгүй үхсэн. Энэ удаа нэг юм хэрэг болох шив" гээд Жин нэг гар чийдэн олоод гадагш гаран эргэн тойрноо ажиглана.

Хэтэрхий харанхуй хажуугар нь эргэн тойрондоо битүү модоор хүрээлэгдсэн байлаа. Жин модон дээр жижиг бүдэгхэн улаан гэрэл анивчихыг хараад гэрэл тусгавал камер зоолттой байх нь тэр.

Жин шүдээ зуун "Энэ муу бүхэл бүтэн ойг камержуулсан байх нь ээ. Юү Синху новш ч муу юмандаа үнэхээр сайн юм аа. Яах вэ? Яах вэ? Насаараа энэ муутай ойн цоорхойд амьдрах болж байна уу? Тэр Намжүүн арчаагүй царайлаад намайг олж чадахгүй л байх даа. Зугтана гэдэг угаасаа худлаа юм байна. Хажуугаар нь хүн рүү хайртай дуртай гээд дайраад байх юм" гэснээ нэг санаа олсон бололтой байшин руу буцаж орлоо.

Тэгээд Синхугийн хамаг хувцсыг тайлан нүцгэлээд нуруун дээр нь хумсны мөр гарч улайтал нь маажив. Жин зэвүүн гэгч нь инээгээд ширээн дээр байсан зүйлсийн тал тал тийшээ шидэн замбараагүй болгоод өөрөө дээд давхрын Синхугийн өөрт нь өгсөн өрөөнд орон хаалгыг нь түгжээд унтлаа.

Хаалгыг нь хүчтэй балбах чимээгээр Жин өглөө сэрэх нь тэр.

" ЖИН! ЖИН! ЧИ БАЙНА Уу? ХААЛГАА НЭЭГЭЭЧ ДЭЭ!"

Жин хоолойгоо засаад чичирсэн хоолойгоор " Чи надаас юу хүсээд байгаа юм Өчигдөр орой хүссэнээ авсан юм биш үү? Хайртай дуртай, хамтдаа жаргалтай амьдаръя гэсэн чинь надтай унтах байсныг одоо л ойлголоо. Зүгээр л Намжүүнаас өшөө авах гэж ашиглаж байгаа хэрэгсэл чинь би биз дээ. Чи, Намжүүн гээд бүгд ялгаагүй адилхан. Альфа гэдгээрээ дайрч омега нарыг дэвсгэрээ болгодог новшнууд" гээд чангаар уйлж эхлэхэд хаалганы цаана зогсох Синху яахаа мэдэхгүй сандарна.

" Уучлаарай, Жин. Өчигдөр юу болсныг санахгүй байгаа ч...."

" ЮУ?! ЮҮ СИНХУ ЧИ САНАХГҮЙ БАЙНА ГЭСЭН Үү! Яаж надад ингэж хандаж чадаж байна аа! Би өглөө сэрээд ямар байдалтай байсныг мэдэх үү? Чамд ч ямар хамаа байх вэ дээ. Чи зүгээр л зугаагаа хангах гэж намайг энэ ойн цоорхойд авчирсан юм чинь"

In Omegaverse || NamJinWhere stories live. Discover now