Ch. 23

1.1K 97 7
                                    

" КИМ СОКЖИН!" гэж орилсоор Синху галзуу аятай дайрахад Намжүүн түүнийг заамдаж аван цохиход Синху ч түүнийг зөрүүлэн цохих аж.

Харин Жин шууд л гартаа тааралдсан нэгэн шаазан ваараар Синхугийн толгойг хүчтэй цохиход Синху ухаан алдан уналаа.

Жин гаран дах ваараа хол шидээд гүнзгий амьсгаа аваад "Намжүүн хурдан явцгаая"

Намжүүн " Чи... Чи үнэхээр энэ новшийн хүүхдийг тээж байгаа юм уу?"

Жин "Энэ одоо хамаатай гэж үү? Яг одоо энэ хараал идсэн газраас хурдан явъя тэгэх үү?"

Намжүүн " Үнэн үү? Яагаад хариулахгүй байгаа юм! Үнэхээр үү, Жин?"

Жин санаа алдаад " Мэдээж энэ..." гээд хэлэх гэж байхдаа Жин нүдний булангаараа гартаа гар буутай Синхуг хараад шууд л ар нуруугаараа Намжүүнийг хамгаалан урдуур нь ороход буун дуу хэд хэд дуугарсанд Жин ар нуруугаараа 2 суманд оногдон цусаар ханиалгах нь тэр.

Синхугийн хамаг бие салгалан буугаа газар унагахад Жин ч Намжүүнийг түшин унахтай зэрэгцэн Намжүүний хүмүүс байшинг бүслэн орж ирэх ба нисдэг тэрэгний сэнсний дуу гадаа тод сонсогдох аж.

Намжүүн " Жин? ЖИН!" гэж хашхирсаар Жинийг өргөн гарахдаа Синхуг барихыг хүмүүстээ тушаагаад нисдэг тэрэгний байрлах модгүй хэсэг рүү гүйн очлоо. Тэр 2ыг суулгаад нисдэг тэрэг ч дээш хөөрөв.

Намжүүн Жинийг өвөр дээрээ хэвтүүлээд "Яах гэж ийм юм хийж байгаа юм бэ? Би ганц хутгалууллаа гээд үхчихгүй. Харин чи ямар бие султай билээ дээ, Жин!"

Жин Намжүүний хацрыг илэн "Тэхён сайн байгаа биз дээ. Чи бүр царай алдаад турчхаж. Би байхгүй байсан ч хоолоо сайн идэх хэрэгтэй. Уучлаарай. Чамд зөндөө түвэг удчихлаа" гэснээ зовиуртай гэгч нь цусаа ханиалгахад Намжүүн бүр л сандарна.

" Битгий юм ярь. Одоо эмнэлэгт очих болохоор битгий өөрийгөө хүчлээд бай л даа"

"Нэг хүнд 2 дох удаагаа алуулж байх шиг байна. Хэрвээ надад ямар нэг юм болвол Тэхёныг сайн харж хандаарай. Тэр хүүхэд хайран дунд өсөх ёстой. Чамайг аварсны төлөө Тэхёныг сайн халамжлаарай. Тэгээд намайг түүнд маш их хайртай гэдгийг минь хэлээрэй. Бас чи хэдий тэнэг ч дажгүй залуу шүү. Чи надад таалагддаг, Ким Намжүүн. Тэгээд бас уучлаарай. Энэ хүүхдийг..." гэснээЖин үгээ дуусгаж чадалгүй ухаан алдан уналаа.

" ЯАА КИМ СОКЖИН. Унтаж болохгүй ээ. Сэр л дээ. Тэхёнд хайртай гэдгээ өөрөө хэлэх ёстой юм биш үү! Сокжин уучлаарай. Гуйя битгий үхээч дээ. Жин" гэхэд Намжүүний хацрыг даган нулимс урсах ба түүний гар Жиний цусаар будагдсан байх нь түүнийг улам л айлгана.

================================

Эмнэлгийн үүдээр Хусог Юнги болон Жимин нар гүйлдэн орж ирэн шууд л хагалгааны өрөөний өмнө хаашаа ч юм гөлрөн суух Намжүүн дээр очлоо.

Намжүүн тэдэн рүү хоосон харцаар ширтэн "Биед нь байгаа 2 сумыг авчихвал аюулгүй гэсэн ч хэтэрхий их цус алдсан дээрээс нь биеийн байдал нь нэлээн муу байгаа болохоор аварч чадахгүй байж мэднэ. Сэтгэлээ бэлэн байлгаарай гэсэн. Би хурдан тэндээс аваад явчихсан бол.... Би хэрвээ тэнэг юм шиг аашлаагүй бол... Энэ бүгд миний буруу" гээд нүүрээ даран суухад хэн нь юм хэлж чадсангүй.

5н цагийн дараа.

" Өвчтөн Ким Сокжиний гэр бүлийн хүмүүс байна уу? " гэсээр эмч хагалгааны өрөөнөөс гарч ирэхэд Намжүүн шууд л очлоо.

" Би нөхөр нь "

" Аан за. Ямартай ч хагалгаа амжилттай болсон. 2 сум гаргаж авсан. Нэг нь мэдрэлийн судалтай их ойрхон байсан нь л их санаа зовоож байна. Бас өвчтөний биеийн байдал сайнгүй байгаа. Дээрээс нь жирэмсэн. Гэхдээ бид чадах бүхнээ хийх болно оо"

" Баярлалаа эмч ээ. Маш их баярлалаа" гэж Намжүүнийг хэлэхэд эмч зүгээр л толгой дохиод явахад Юнги түүнийг даган Жиний биеийн байдлыг илүү лавшруулан асууна.

Хусог " Хагалгаа амжилттай болсон юм чинь Жин удахгүй сэргэчих байх. Тиймээс санаа зоволтгүй"

Жимин " Тийм ээ. Та арчаатай байж Жин хёныг сайн асрах ёстой" гэхэд Намжүүн ч толгой дохилоо.

================================

Жин ухаан оролгүй 2 долоо хоног өнгөрөхөд Намжүүн түүнийг байнга сахиж, дэргэдээс алхаж холдоогшй юм. Хусог, Юнги, Жимин нар ч бас Жинийг эргэж Намжүүнд багахан ч гэсэн амрах боломж өгнө.

Жин зовхио дааж ядан арай гэж нүдээ нээв. Түүний хамаг бие хүнд оргих ч өөрийгөө хүчилсээр өндийн сууж эргэн тойрноо ажиглаад цонхоор ширтэн сууж байтал хаалга нээгдэх чимээнээр Жин хаалга руу эргэж харлаа.

Намжүүн итгэж ядан инээмсэглэн " Жин?" гээд баярласандаа Жинийг зөөлөн тэвэрч аван арай гэж биеэ барих аж.

Намжүүн Жиний гараас атган "Баярлалаа. Баярлалаа. Ухаан орсонд баярлалаа. Уучлаарай, Жин. Намайг уучлаарай. Дахиж хэзээ ч битгий тийм юм хийгээрэй. Би ямар их айсан гээч. Одооноос чамайг сайн хамгаалах болохоор дахиж чамайг аюулд оруулахгүй. Амлаж байна"

Жин гараа татаж аваад "Дахиж гэсэн юм байхгүй Ким Намжүүн. Чи бид 2ын дундах зүйлийг энэ хүрээд дуусах болохоор санаа зоволтгүй"

Намжүүн " Юу? Юу гэсэн үг юм?"

" Салъя "

In Omegaverse || NamJinWhere stories live. Discover now