" Чиний хэлдэг үнэн бололтой. Гэрлээд бүр хүүхэдтэй байж чи одоог хүртэл тэмдэггүй байна гэхээр Ким Намжүүн чамд үнэхээр л дургүй бололтой. Гэхдээ санаа зоволтгүй дээ. Би чамайг жаргаана" гээд тарган эр Жиний цамцыг нэг татаад энгэрийг нь задгайлж орхив.
Жин эсэргүүцье гэвч нэг танил бус үнэрээс болж хамаг бие нь чичрэн хүчгүйдэж байгааг мэдэрч байлаа. Тэр яахан альфагийн үнэрт хариу үзүүлж байгаагаа мэдэх билээ.
" Боль, болиоч..."
Гэнэт цагдаагийн машины хангинах дуу, гадаа түчигнэх чимээг тарган эр сонсоод уурлан Жинийг хараан нүүр, хэвлий рүү нь хэд хэд хүчтэй цохиход Жин газар тэрийн унав.
Хөгшин эрийг Жин рүү дайрахтай зэрэгцэн хэн нэгэн түүнийг хүчтэй өшиглөн унагаалаа. Түүний араас цагдаа нар ч орж ирэн тарган эрийг баривчлан авч явав.
" КИМ СОКЖИН!"
Жиний танил нэгний хоолойг сонсоод царайг нь хармаар байвч түүнд тэгэх тэнхэл байсангүй.
Жин хамаг хүчээ шавхан " Намжүүн?" гээд өндийх гэхэд Намжүүн түүнийг 2 гар дээрээ өргөн явлаа.
Жин " Тэхён? Тэхён зүгээр үү? Бас Жимин?"
Намжүүн " Тийм ээ. Зүгээр"
Жиний санаа амран "Ашгүй дээ. Ямартай ч ирж тусалсэнд баярлалаа" гээд хэд хэд гүнзгий амьсгаа аван арай гэж тайвшрав.
Жин гадагш гараад " Намжүүн одоо намайг буулгачих" гэж хэлэхэд Намжүүн эсэргүүцсэн ч яаж ч чадалгүй Жинийг газар буулгалаа.
Намжүүн " Үнэхээр зүгээр үү?"
Жин муухай харан " Чи байсан бол зүгээр байх уу? Тэгж их ухаантай бүхэл бүтэн компани удирддаг захирал юм бол тэр муу шиг хог новшнуудаас эвтэйхэн салчхаж байгаач! Чамаас болоод миний бяцхан Тэхён бас Жимин золтой л үхчихсэнгүй!"
" ЭЭЖ ЭЭ! ЭЭЖ ЭЭ!" гэх Тэхёны дууг сонсоод Жин шууд л эргэж харан зөрүүлэн Тэхёныг дуудаж бяцхан хүүгээ тэврэн авлаа.
Жин Тэхёныг үнэсэн " Яах гэж наашаа буцаж ирж байгаа юм? Шууд гэртээ очихгүй" гээд уйлан тэврүүлэх Тэхёны араас гүйж ирсэн Жимин рүү харцаа шилжүүлэхэд Жимин толгой гудайлган зогсох нь тэр.
Жин санаа алдсанаа дулаахнаар инээмсэглэн "Тэхён, Жимин би зүгээр болохоор надад санаа зоволтгүй, за юу? Одоо гэртээ харьцгаая" гээд Тэхёнийг хөтлөн Жиминтэй машин руугаа авцгаалаа.
" Аав аа!"
" Ким Намжүүн гэртээ харьцгаая" гэж дуудах Жин болон хүүгээ хараад Намжүүн үл ялиг инээвхийлэн толгой дохин тэдэн дээр очиж машиндаа суун хөдөлцгөөв.
===============================
Жин гэртээ ирэн Тэхёныг оронд оруулж унтуулчхаад өрөөндөө орж ирэн ваннтай халуун усан орон хэвтлээ.
" Хаа бурхан минь гэж. Өнөөдөр үнэхээр тэр хөгийн новштой унтах нь гэж бодлоо. Тэр хачин үнэр байгаагүй бол муу гахайг өршөөл гуйтал нь хэд сайн цохиод авах байсан юм! Тэгэхээр дээр Жиминий хэлснээр альфа, омега нар феремон гэж юм ялгаруулдаг гээд байсан нь тэр үнэр байж таарах нь. Үнэхээр л болгоомжтой байхгүй бол болохгүй юм байна. "
Жинийг бодолд дарагдан хэвтэж байхад Намжүүн хаалгыг нь саван орж ирэхэд Жин цочсондоо годосхийн босон зогслоо.
Намжүүн эргэж харан зогсоод " Би чамайг усанд орж байсныг мэдсэнгүй. Би өрөөнд чинь хүлээж байна " гээд хурдхан гэгч нь гарчхав.
Жин " Ээе адилхан эрэгтэй юм байж " гэж инээд алдан уснаас гаран халаад нөмрөн өрөө рүүгээ орлоо.
Жин " Ямар чухал хэрэг гараад надад дээр ирсэн юм бэ дээ, Ким захирлаа?"
Намжүүн хоолойгоо зассанаа өндөр дуугаар " Ким Сокжин чи ер нь өөрийн ухаантай байна уу! Би Жиминээс юу болсныг сонслоо" гэх нь тэр.
Жин хөмсгөө атируулан " Тэгээд? Би чиний биш Тэхёны төлөө л хийсэн. Тийм болохоор битгий сүр бадраагаад бай!"
Намжүүн " Чи өөрийгөө ямар аюултай байдалд байснаа мэдэхгүй болоод ингээд байгаа юм уу? Чи чинь омега бас тэмдэггүй. Тиймээс альфа нар..."
" Яана гэж? Над руу ороо нь орсон юм шиг дайрна гэж үү? Тэгж л их санаа зовж байгаа юм бол чи бид 2 бие биенээ мэдээд хангалттай 5,6н жил өнгөрч байхад тэр тэмдэг гээд байгаа юмаа тавьчихгүй яагаав! Одоо битгий ингэж худлаа дүр эсгэ! Чамаас болоод дотор муухайрчихлаа" гэж Жин хэлэн орондоо ороод хэвтээд өгөв.
Харин Намжүүн чимээгүй л гарч явлаа.
YOU ARE READING
In Omegaverse || NamJin
FanfictionNamJin alpha x omega anhaar: bxb torol uchir durgu bol unshad hereggu by Riushin