Ch. 25

2K 135 19
                                    

   " ЭЭЖ ЭЭ!" гэх Тэхёны дууг Жин шууд л таньсан ч эргэж харах зориг түүнд байсангүй. Гэтэл Тэхён гүйж ирэн түүний хөлийг тэврээд авав.

" Та хаачих гэж байгаа юм бэ? Тэхёнтой уулзмааргүй байгаа болохоор явах гэж байгаа юм уу? Ээж ээ?" гээд Тэхёныг уйлахад Жин шууд л бяцхан хүүг тэвэрлээ.

Жиний нулимс ч урсан " Уучлаарай. Намайг уучлаарай" гэхэд Тэхён бяцхан гараараа нулимсыг арчихад Жин инээмсэглэхгүй байж чадсангүй.

Тэхён "Та аав бид 2ыг дахиж орхиж явахгүй биз дээ. Тэхён ээжийгээ үнэхээр их санасан"

Жин Тэхёны толгойг илэн "Үнэхээр зүгээр гэж үү? Чамаар ээжээ гэж дуудуулж, хайрлуулж болох юм уу?"

Тэхён инээмсэглэн " Болно оо. Ээж ч бас энийг хүсч байгаа"

Жин сонссон зүйлдээ итгэж ядан "Тэхён аа, чи сая..." гэхэд Тэхён түүний амыг даран өхөөрдмөөр инээгээд толгой сэгсэрлээ.

" Тэхён ингээд гүйж явж болохгүй ээ. Бас ээжийн чинь бие тааруу байгаа болохоор чи удаан тэврүүлээд байж болохгүй" гэсээр Намжүүн тэдэн дээр ирэхэд Тэхён Жинд тэврүүлэхээ болиод Намжүүн дээр очин гараас хөтлөөд нөгөө гараараа Жиний гараас хөтлөх нь тэр.

Тэхён " Аав аа сая ээж надад дахиж биднийг орхиж явахгүй гэж амласан"

Намжүүн инээмсэглэн "Тийм үү? Тэгвэл ээжийг нь сайн халамжлах ёстой юм байна. Чи аавдаа туслана биз дээ"

Тэхён " Тэгнэ ээ. Гэхдээ эхлээд ээжийн амлалтыг баталгаажуулаад хоюулаа ээжийг үнэсье"

Намжүүн инээмсэглэн "Сайхан санаа байна" гээд Тэхёныг дээш тэвэрлээ.

Жин " Та 2 чинь.. Яах гээд байна аа" гэсээр ухрахад Тэхён Намжүүн хоёр нэг нэг хацар дээр үнэсэх нь тэр. Жиний хацар улайн ичихэд Намжүүн тоглоом хийхээ ч мартсангүй.

" Гэртээ харьцгаая, Жин"

" Ээж ээ гэртээ харья"

Жин урд нь зогсон гараа сунгах 2ыг хараад инээмсэглэн толгой дохиж гараас нь атгалаа.

" Тийм ээ, гэртээ харьцгаая"

================================

КИМ НАМЖҮҮН, КИМ ТЭХЁН! Одоо хэдэн цаг болж байгааг мэдэж байна уу? Хурдан доошоо бууж ирэхгүй бол хаяад явлаа" гэж Жинийг орилоход аав хүү 2 уралдан дээд давхраас бууж ирэх нь тэр.

Жин толгой сэгсрэн "Ямар уддаг юм бэ? Жонгүүгийн төрсөн өдөрт очихоосоо өмнө бэлэг авна ёстой биз дээ. Эрт гарахгүй бол хоцорлоо ш дээ"

In Omegaverse || NamJinWhere stories live. Discover now