"Өнөөдрийн зураг авалт дууслаа. Сайн ажилсэн та нартаа баярлалаа. "
" Сайн ажиллаа"
" Баяртай"
Хэдийн нар жаргасан байх бөгөөд хүмүүс бие биетэйгээ салах ёс хийн, арын ажилчид зураг авалтын талбайг цэвэрлэх зуур Жин хувцсаа солин Хусогтой машин руу нь явж байтал Намжүүн тэднийг зогсоолоо.
Хусог " КИМ ЗАХИРЛАА!! Одоо хүртэл яваагүй хэрэг үү? Чамтай мэндэлье гэж бодсон ч хүн алах гэж байгаа юм шиг байгаад байхаар чинь айгаад очиж чадсангүй ээ. Жинтэй гэртээ харих гээд хүлээж байсан юм уу? За тэгвэл би явлаа"
Жин " Хөөе, Хусог. Хүлээ..."
Намжүүн хоолойгоо засан " Хамт оройн хоол идье. Би ресторанд захиалга өгчихсөн"
Жин "Чам шиг хүмүүст ямар дургүй гээч. Бүр нэг дураараа, захирангуй, ааш нь олдохгүй"
Намжүүн нүдээ эргэлдүүлэн " Чамтай ярих юм байна. Зүгээр дагаад яв" гэж хэлээд Жиний гараас атган машин руугаа дагуулан явж суулгаад хөдөлцгөөв.
================================
Ресторанд.
Жин Намжүүн 2 өөд өөдөөсөө харан тавагтай хоолоо идэн сууна. Тэр 2ын дундах чимээгүй байдлыг эвдэн Намжүүн түрүүлж ам нээлээ.
" Нийтлэл гарсныг харсан. Миний нэрийг сэвтүүлэх гэж Хусогийг чи сайн ашигласан байна лээ. "
"Тэгээд? Арай иймхэн юм л хэлэх гэж л надтай уулзах гээгүй юм байгаа биз дээ"
" Юү Синхуг яаж таньдаг юм? 5н жилийн өмнө ч холбоотой байсан юм уу? "
" Юу яриад байгааг чинь огт ойлгохгүй байгааг ч би Юү Синхуг танихгүй. Шалгаруулалт гээд Хусогийн энт дээр л танилцсан. Асуух юм чинь дууссан уу?"
" Ойлголоо. Зураг авалтын талбай дээр эвгүй байдалд оруулсан бол уучлаарай. Хундагатай дарснаасаа уу л даа. Чиний дуртай нь" гэж Намжүүн хэлэхэд Жин итгэлгүйхэн дарснаас балгав.
Жин инээмсэглэн " Надтай аятайхан харьцвал би ч бас чамтай аятайхан л харьцана. Тиймээс хэн хэндээ л гай болохгүй амьдарцгаая " гэхэд Намжүүн ч толгой дохино.
" Жин, би удаан бодлоо. Бид 2ын харилцаа ямар гэдгийг бид сайн мэдэж байгаа. Гэхдээ үүнийг Тэхёнд нөлөөлөөсэй гэж хүсэхгүй байна. Хүүхэд ямар ч буруугүй. Тиймээс би ч бас Тэхёныг чи бид 2ын туулж өссөн амьдралыг мэдрээсэй гэж хүсэхгүй байна. Би юу гэх гээд байна вэ гэвэл...."
YOU ARE READING
In Omegaverse || NamJin
FanfictionNamJin alpha x omega anhaar: bxb torol uchir durgu bol unshad hereggu by Riushin