Ch. 6

1.1K 105 0
                                    

Жин өглөө сэрээд Тэхёныг цэцэрлэгтээ явсныг мэдээд чимээгүйхэн өглөөний цайгаа уун өөрийгөө саатуулан харшийг сонирхон хэсэг явж байснаа ажлаа хийж явсан Жиминийг залхааж эхлэв.

" Уйдаад байна. УЙДААД БАЙНА. Тэхёний цэцэрлэг тарах цаг болсон уу?"

" Үгүй ээ. Болоогүй. "

" Би бяцхан ханхүүтэйгээ уулзмаар байна. Зүгээр л эрт очоод авчхаж болохгүй юм уу?" гэж Жинийг хэлэхэд Жимин толгой сэгсэрнэ. Жин харин түүнийг тоосон шинжгүй "ТЭХЁНЫ ЦЭЦЭРЛЭГ РҮҮ!!" гээд баяртай нь аргагүй бэлэн болоод гарах гэтэл нэгэн үйлчлэгч түүнийг зогсоолоо.

Үйлчлэг үл ялиг мушилзан " Та ингээд л шууд бага эзэнтэн дээр очих чинь нэг л сайхан санаа шиг санагдахгүй байх юм. Бас бага эзэнтэнд гэнэтхэн анхаарал тавиад л.." гэх нь тэр.

Жин хөмсгөө үл ялиг зангидан " Тэгээд би өөрийнхөө хүүтэй уулзахын тулд чамаас зөвшөөрөл авах хэрэг үү? " гэж хэлэхэд үйлчлэгч хэлэх үгээ олж ядна.

" Үг-үгүй ээ. Б-би тэгж..."

Жин өнөөх үйлчлэгч рүү ойртон хүйтнээр "Би л лав чиний оронд байсан бол эзнийхээ хувийн амьдралд хошуу дүрэхгүй л байлаа. Энд хэн нь хэн бэ гэдгийг мартсан бололтой. Зүгээр л урдах ажлаа хий. Өө нээрээ тийм л дээ. Чи хэн нэгний талаар амаа олохгүй чалчаад завгүй байсан юм байна!" гэхэд үйлчлэгч бүсгүй салганан чичрэхийг хараад Жин доогтой гэгч нь инээв.

" Жимин Тэхёны цэцэрлэг рүү!" гэж Жинийг ийн хэлэн гарахад Жимин ч араас нь даган явж жолооны ард суусан бол Жин хажууд нь суун тэд хөдөлцгөөлөө.

Жин " Саяны муу хүүхэн чинь! Хүнийг сайхан ааштай байхад уурлуулаад хаячих юм! Аашш" гэж хэлэн толгойтой үсээ арзайлгав. 

Жимин " Гэхдээ та үнэхээр догь байсан, эзэнтээн" гээд жолоо барин явна.

Жин инээд алдан " Чи тэгж байгаад овоо хөөрхөн золиг юм аа. Одооноос намайг Жин хён гэж дуудаж бай, за юу?"

Жимин " Би яаж таныг яаж тэгж...." гээд сандрахад Жин инээд алдан түүний толгойг нь хөнгөн цохиход Жимин бүлтгэнэн Жин рүү харах аж.

Жин " Чиний амийг аварсан ачийг минь бодоод одооноос намайг ахыгаа гэж хүндэл, золиг минь! Бас наад зам руу хараач! Осолд ормоор байна уу!" гэхэд Жимин " Ү-үгүй ээ, Жин хён " гэж хэлэн баяртай нь аргагүй мишээнэ.

Замдаа тэд саатан нэлээн олон тоглоом авлаа. Удалгүй тэд ч Тэхёны цэцэрлэгийн ойролцоо машинаа тавиад бууцгаав. Тэр 2 авсан тоглоомоо зөөн цэцэрлэг рүү ороход хүмүүс гайхахгүй байж чадсангүй.

In Omegaverse || NamJinWhere stories live. Discover now