Хүмүүсийн сандран орилолдох дуугаар Намжүүн харшийн арын хэсэгт ирвэл цөөрмийн гүн хэсэгт живэх бяцхан Тэхён уйлан тусламж хүсэхийг хараад ус руу үсэрдгийн даваан дээр ус цүлхийн хэн нэгэн түүнээс урьтан ус руу үсэрлээ.
Жин Тэхёныг тэврэн уснаас гарч ирэхэд үйлчлэгч эмэгтэй хүүд хөгжил нөмөргөхөд Тэхён ханиан залгисан усаа гаргав.
Жин " Эмч дуудсан уу? Хуурай алчууруудыг Тэхёны өрөөнд бэлд" гээд Тэхёныг тэврэн харш руу яаран орлоо. Дотогш ороод Жин Тэхёны нойтон хувцсыг солин алчуураар биеийг нь арчин оронд нь хэвтүүлээд хөнжлөөр сайтар хучиж байхад Намжүүн ч эмчтэй цуг орж ирэх нь тэр.
Эмч " Хүүгийн бие зүгээр байна аа. Одоо бол тайван гэгч нь унтаж байна. Тиймээс сайн амраах хэрэгтэй. "
Жин инээмсэглэн " Баярлалаа эмч ээ" гэхэд эмч ч толгой дохин Жинийг хэсэг ажиж байснаа духан дээр нь гараа тавиад толгой сэгсэрлээ.
Эмч " Хүүд одоо санаа зоволтгүй. Харин та өөрөө халуунтай, норсон хувцсаа ч солиогүй явж байгаагаа хараач. Ингэвэл хатгай тусна шүү" гэхэд Жин толгой дохин өрөө рүүгээ орон хувцсаа солиод нойтон үсээ арчиж байтал Намжүүн өрөөнд нь орж ирэв.
Намжүүн " Тэхёнтой муухай харьцдагийг чинь мэднэ л дээ. Гэхдээ одоо бүр хүний нүдэн дээр худлаа инээчхээд хүүгээ ус руу унагаагаад алахаар шийдээ юу! Ким Сокжин чиний энэ хэрээс хэтэрсэн байдал чинь дэндээд байгаа юм биш үү!"
Жин санаа алдан " Хэлэх үг чинь дууссан бол гар. Чамтай чамгүй надад хэцүү байна" гээд орондоо ороход Намжүүн ч гаран явлаа.
Жин ярвайн " Энэ залуу намайг одоо юу гэж бодоод байгаа юм! Би тэгээд Тэхёныг ус руу түлхэнгүүтээ хүмүүст худлаа аварч байгаагаа харуулж байгаа хөгийн амьтан хэрэг үү!" гэж хэсэг уурлаж байснаа унтаад өгөв.
===============================
Өглөө эрт сэрсэн Намжүүн шууд л Тэхёны өрөө рүү очлоо. Намжүүн орон дээр зөөлөн суун хүүгийнхээ толгойг илэх зуур Тэхён ч сэрэх нь тэр.
Намжүүн " Тэхёнаа аавдаа үнэнээр нь хэлээрэй. Ус руу яаж байгаад уначхав? Хэн нэгэн чамайг түлхсэн үү?"
Тэхён нүдээ нухлан " Жин ааваас нуугдах гэж яваад нэг юманд бүдрээд ус руу уначихсан. Уучлаарай ааваа, таны санааг зовоочихлоо" гээд гэмшингүй хэлэхэд Намжүүн хүүгийнхээ толгойг илэн духан дээр нь үнэслээ.
Намжүүн " Жин чамайг уснаас гаргасан. Ээж дээрээ очоорой за юу. Аав нь ээжид нь муухай зан гаргачихсан болохоор чи сайн хандаарай "
Тэхён толгой дохин " За. Тэгэхээр Жин аав намайг аварсан гэхээр надад дургүй биш гэсэн үг үү?" гэж асуухад Намжүүн хөнгөн толгой дохиход Тэхёны нүд нь гялалзан баяртай нь аргагүй инээх аж.
Тэхён үйлчлэгч эмэгтэйг даган бэлэн болоод цайгаа уучхаад аавыгаа ажилд нь үдэж өгөн өрөөндөө яаран ирж их л чухал царай гарган ширээнийхээ ард суун будаг харандаагаараа юм хийнэ. Хийж байсан юмаа дуусгасан бололтой дөрвөлжин инээмсэглэлээ тодруулсаар цаасаа болгоомжтой гэгч нь барьсаар Жиний өрөөний өмнө ирлээ.
Тэхёныг өрөө рүү ороход Жин байсангүй. Бяцхан хүү Жинийг хайн өрөөгөөр хэд хэд эргэлдээд унтлагын өрөөн дэх угаалгын өрөөний хаалгыг нээтэл шалан дээр ухаангүй хэвтэх Жинийг хараад ихэр татан уйлж эхлэв.
" Жин ааваа! ЖИН ААВАА! ЭЭЖ ЭЭ! ИИИИИЙЙЙ"
Тэхён уйлсаар хүн дуудахаар өрөөнөөс гүйн гарахад чухал материалаа орхисноо санаад авахаар ирсэн Намжүүнтай таарах нь тэр.
Намжүүн Жиний өрөөнөөс уйлан гарч ирэх Тэхёныг харан гайхаж " Яагаад уйлсан юм? Жин чамд муухай хандаа юу?" гэхэд Тэхён толгой сэгсрэн нулимсаа арчина.
Тэхён " Ээ-ээж үх-үхчихсэн байна. ИИЙИЙИИ " гээд дахиад уйлж эхлэхэд Намжүүн өрөө рүү хурдхан орон угаалгын өрөөний шалан дээр хэвтэх Жинийг хараад шууд л 2 гар дээрээ өргөн шатаар доош буухад Тэхён ч нулимсаа арчин дагасаар гэрээсээ гарч шууд л машинд суун эмнэлэг рүү хөдөлцгөөв.
Эмнэлэгт ирээд Намжүүн ч Жинийг өргөн дотогш ороход түүний найз угтаж аван өвчтөний өрөөнд орууллаа. Тэхён ч жолооч ахтайгаа араас нь даган орж ирэх аж.
Намжүүн " Юнги бие нь яаж байна?"
Юнги " Өчигдөр нойтон хувцастай удаан байгаад даарснаасаа л болсон байх. Ямартай ч халуун нь бууж байна. Удахгүй сэрчихнэ"
Тэхён " Ахаа тэгэхээр ээж үхэхгүй биз дээ?"
Юнги Тэхёныг өхөөрдөн " Ээж нь үхэхгүй ээ. Тиймээс санаа зоволтгүй за юу, бяцхан бамбар минь" гэхэд Тэхён нулимсаа арчин инээмсэглэлээ.
YOU ARE READING
In Omegaverse || NamJin
FanfictionNamJin alpha x omega anhaar: bxb torol uchir durgu bol unshad hereggu by Riushin