Ch. 12

1.1K 99 14
                                    

  " ААВ АА БАЯРТАЙ. Цэцэрлэгтээ явлаа" гээд Тэхён өхөөрдмөөр инээн гараа даллав. Жин ч мөн адил гараараа даллан инээмсэглэхэд Тэхён жолоочтойгоо гарч явлаа.

Жин эвшээлгэн "Тэхён гараад явсан чинь бүр ямар ч эрч хүчгүй болчихлоо. Нэг шөнийн дотор нэг зохиол дуусгана гэж шал дэмий ам гарлаа. Жимин би үхэж байх шиг. Толгой өвдөөд, нүд харанхуйлаад..."

Жимин толгой сэгсрэн " Жон захирал залгаж байна " гээд утсыг нь өгөхөд Жин шүүрэн авч хариуллаа.

Жин гутлаа өмсөөд " За би явлаа. Хусог үүдэнд ирчихсэн гараад ир гэнэ. Баяртай" гэж хэлэн гарч явахад Жимин инээж байснаа ярвайн дээд давхар луу өгсөж эхлэв.

===============================

" Үнэхээр зүгээр үү? Энэ хүмүүс чамайг яаж харж байгааг анзаарч байна уу? Тэгээд ам амандаа шивнэлдээд л. Үнэхээр аймаар юм аа. Чи айхгүй байна уу? Би л лав чиний оронд байсан Юнгиг тэврээд уйлж байгаа" гээд л Хусог Жинтэй зураг авалтын талбайд ирчихсэн эргэн тойрноо ажиглан амаа олохгүй баахан юм ярих аж.

" Энд ямар муухай чимээтэй байна аа гэсэн чинь Жон захирал ирчихсэн байж л дээ"

Хусог " ДАВОН ЭГЧ ЭЭ" гэж орилоход Давон чихээ даран ярвайна.

Давон " Жон Хусог жоохон тайван. Сайн уу, Жин. Зураг авалт одоо эхэлнэ. Хурдан хувцсаа сольж, будалтаа очиж хийлгэ " гэхэд Жин толгой дохин яаран явав.

Жин бэлэн болчхоод зохиолоо харан зогсож байхад хэн нэгэн дэргэд нь ирэн анхаарлыг нь сарниуллаа.

/Yoo Seung-ho (Юү Синху) манайхан танина даа энэ жүжигчин ахыг/

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

/Yoo Seung-ho (Юү Синху) манайхан танина даа энэ жүжигчин ахыг/

Жин " Юү Синху?"

Синху инээмсэглэн " Чамайг хэр чадвартайг  шалгаруулалт дээр харсан болохоор Жон найруулагч дүр өгсөнд гайхах юм алга аа, Ким Сокжин "

Жин " Харин би чамайг энд байгааг хараад гайхаж байна " гэхэд Синху инээд алдан Сокжиний мөрөн дээр гараа тавилаа.

In Omegaverse || NamJinWhere stories live. Discover now