Ch. 22

1K 95 14
                                    

Намжүүн машиндаа суугаад шууд л Хусог руу залган спикер дээр нь тавихад Жимин түүний хажуу талд суун тэл хөдөлцгөөлөө.

" Байна. Намжүүн би чам руу хаяг явуулсан шүү. Шууд тэнд уулзъя"

"Хаа байсан хөдөөний эмнэлгийн хаяг байна ш дээ"

"Тийм ээ. Би бас гайхаад л байна. Гэхдээ ямартай ш очиж шалгасан нь дээр биз дээ"

" Тэгээд чамд юу гэж хэлсэн юм?"

" Жон Хусог уу? Ким Сокжин манай эмнэлэгт ирээд явлаа. Тэгээд Юү Синхутай энэ хавийн нэг ойд байгаа гэж хэлээрэй гэсэн гэж хэлсэн"

" Тийм үү? Эмнэлэг гэхээр Жинд ямар нэг юм болсон юм уу? Чи асуусан уу?"

" Юу нөгөө... Намжүүн аа, одоо энэ тийм ч хамаатай биш ээ. Жин ямартай ч эрүүл байгаа. Хурдан олох хэрэгтэй"

" Тийм дээ. Чиний зөв, Хусог. За тэнд уулзъя" гээд Намжүүн дуудлагаа таслаад нарийн бичиг рүүгээ залган явуулсан хаягийнх нь дагуу хүмүүсээ ирүүлэхийг тушаагаад утсаа таслан хурдаа нэмлээ.

Удаан давхисны эцэст нар жаргах үед тэд зорьсон газраа ирэхэд Хусог хэдийнээ ирчихсэн байх нь тэр.

Намжүүн гүйж очин "Хусог юм олж мэдэж чадав уу? Жин гэмтэж бэртсэн байсан гэнэ үү?"

Хусог " Жин зүгээр гэсэн. Өвчтөний талаар мэдээлэл задруулахгүй гэсэн ч гэмтэж бэртээгүй гэж байна лээ. Тэгээд хамгийн том сэжүүр нь ойд байгаа гэсэн нь л байна"

Жимин " Тэгвэл энэ хавийн ойг самарч байж л олдох нь ээ"

Хусог " Гэсэн ч зөвхөн энэ хавь биш ч байж мэднэ. Нэлээн хол байхыг үгүйсгэхгүй. Учир нь энэ эмнэлэг энд байгаа ганц нь"

Намжүүн "Удахгүй манай хүмүүс ирнэ. Тэдэнтэй нийлж ой модтой ямар ч газрыг нэгжиж заавал Жинийг аврах хэрэгтэй"

================================

" Жин даарлаа ш дээ. Энийг нөмрөөд гадаа суу" гээд Синху Жинд юм нөмрүүлэв.

" Үгүй ээ яахав. Ингээд хаан шиг халамжлуулаад хийн зарцтай юм шиг байх давгүй л юм. Гэхдээ хоол идэж чадахгүй байгаа минь ерөөсөө таалагдахгүй байна!"

" Жин тэгээд чи юу идмээр байгаа юм?"

" Жантай гоймон "

" Ойлголоо. Жоохон хүлээчих. Би та 2ынхоо төлөө бүхнийг хийнэ" гээд байшин руугаа ороход Жин тэнгэр ширтэн сууна.

Жин " Юү Синху. Юү Синху ухаараач дээ. Юу гэж би намайг алсан хүнтэй учир ургуулаад хүүхдийг нь тээгээд явж байх вэ дээ. Гэнэн байна даа. Гэнэн байна. Өнөөдөр чи бид 2 хамтдаа байх сүүлийн өдөр байх болов уу даа. 14 хоног чамтай байсныг минь бодоод хэн хэндээ гай болохгүй салчихвал..." гээд амандаа бувтнаад санаа алдлаа.

In Omegaverse || NamJinWhere stories live. Discover now