" Захирлаа! Захирлаа! Зураг авалт..."
Намжүүний нарийн бичиг сандран орж ирэхэд тэр " Яасан? Зураг авалтын талбайд асуудал гараа юу?" гэж асуухад нарийн бичиг залуу толгой сэгсрэв.
" Үгүй ээ, харин ч амжилттай болсон гэсэн. Түүгээр ч зогсохгүй шинэ брэндийн нүүр царайгаар таны нөхөр Ким Сокжин сонгоорой бас өөр модельтой хамтрахгүй гэж зурагчин нь хэлсэн гэнэ. Тэгээд маркетингийн албаныхан ч ам сайтай байгаа бололтой. "
Намжүүн бодолхийлснээ " Энэ зураг авалтын зурагчин нь ..."
Нарийн бичиг " Тийм ээ. Сун захирал өөрийн биеэр моделиудтай хамтарч үзнэ гээд зурагчнаар ажилласан " гэж хэлэхэд Намжүүн зүгээр л толгой дохилоо.
Намжүүн " Тэгвэл Сокжиний зургийг надад аваад ир" гэхэд нарийн бичиг залуу хэвлэсэн материалаа түүнд өгөхөд Намжүүн нарийн бичгээ гарахыг дохиод ширээн дээр нь байх сурталчилгааны зураг руу ширтэнэ.
" Юу л сэдээд байна даа, Ким Сокжин "
================================
Жин Жиминтэй гэртээ ороход Тэхёны чангаар орилох дууг сонсоод Жин шууд л өрөө рүү нь яаран очлоо.
" МИНИЙ ЭЭЖ ГАЛЗУУ БИШ! БИТГИЙ МИНИЙ ЖИН ААВЫГ МУУГААР ХЭЛЭЭД БАЙ!"
" Бага эзэнтээн тайвшир. "
"Бид одоо дахиж тийм юм хэлэхгүй ээ "
Жин хүйтнээр " Тийм ээ. Та нар дахиж хүүгийн минь дэргэд элдэв бусын ярихгүй. Учир нь та нар бүгд халагдсан" гэхэд үйлчлэгч нар цочин эргэж харцгаалаа. Харин нүдэндээ нулимстай Тэхён түүнийг гүйж очин тэврэхэд Жин чихийг дарах нь тэр.
Жин шүдээ зуун " Гар нь биш ам нь ажилладаг хүмүүс энд ажиллах хэрэггүй. Хэлийг чинь таслахаас өмнө хурдан зайлцгаа" гэхэд сандарсан үйлчлэгч нар Тэхёны өрөөнөөс гарч явахтай зэрэгцэн Намжүүнийг шатаар өгсөн хүрч ирэхийг харсан нэгэн үйлчлэгч эмэгтэй түүний өөдөөс гүйж очин гараас нь зууран авав.
" Эзэнтээн, тэр галзуу амьтан биднийг бүгдийг нь халлаа гэнэ ээ. Та болиулаач дээ. Төрсөн хүүгээ тоодоггүй байснаа гэнэт сайхан хандаад эхэлсэн нь хачин санагдахгүй байна уу? Тэгсэн бага эзэнтэн ус руу унаад, бүр хулгайлагдаад... Энэ бүхний ард тэр / Жин рүү заах/ мөнгөнөөс өөр мэдэхгүй галзуу өл*гчин л байж таарна. Эзэнтээн, та хэн хүнээс илүү мэдэж байгаа ш дээ "
Намжүүн жуумалзан " Тийм ээ, би Ким Сокжинийг сайн мэднэ. Хувиа хичээсэн, дураараа, бас асуудал таригч " гэж хэлэхэд үйлчлэгч ч санал нийлж байгаа бололтой хурдан хурдан толгой дохиход Жин зүгээр л нүдээ эргэлдүүлнэ.
YOU ARE READING
In Omegaverse || NamJin
FanficNamJin alpha x omega anhaar: bxb torol uchir durgu bol unshad hereggu by Riushin