" Салъя"
" Жин,чи юу яриад байгаа юм бэ? Би мэднэ ээ. Чиний өмнө ингэх эрхгүйгээ. Гэхдээ надад боломж олгооч дээ"
Жин нүүр буруулан "Би чиний бодож байгаа хүн чинь биш. Тэр хүн хэдийнээ надаас болоод энэ ертөнцөд байхаа больсон. Би тэр хүний өмнөөс өөрийнхөөрөө амьдарч чадна гэж бодсон. Гэтэл би зүгээр л хувиа хичээсэн тэнэг байж. Энэ биеийн эзэн хаана байгааг мэдэхгүй ч түүний өмнө буруутай гэдгээ л мэдэж байна. Тиймээс би чиний уучлалыг хүлээж хүн нь биш гэдгийг ойлгоод зүгээр л намайг тайван орхиод өг"
Намжүүн дуугаа өндөрсгөн " Жин! Би юу яриад байгааг чинь сайн ойлгохгүй байгаа ч. Чи Юү Синхугийн хүүхдээс болоод ингээд байгаа юм уу? Зүгээр ээ. Би чамайг буруутгахгүй. Би гэдсэн дэх хүүхдийг чинь өөрийнхөө хүүхэд шиг..."
" КИМ НАМЖҮҮН!! НАДАД ХЭЦҮҮ БАЙНА. ХУДЛАА МИНИЙ ӨМНӨ ГЭМТЭЙ ЮМ ШИГ ЖҮЖИГЛЭЭД БАЙГАА ЧИНЬ НАМАЙГ УЛАМ Л ХЭЦҮҮ БОЛГООД БАЙНА. НААД ХАРААЛ ИДСЭН ЦАРАЙГ ЧИНЬ ХАРАХ БОЛГОНД ЭНЭ БИЕИЙН ЭЗНИЙ ӨМНӨ УЛАМ Л БУРУУТАЙ ЮМ ШИГ САНАГДААД БАЙНА. Би чиний наад новшийн хуурамч халамжийг чинь хүртэх хүн нь би биш гээд байгааг ойлгохгүй байгаа юм уу? ТИЙМЭЭС ЗҮГЭЭР ЗАЙЛААД ӨГ. ЗАЙЛ ГЭЖ БАЙНА" гээд Жин бахардан цээжээ дарахад Намжүүн сандран эмч дуудлаа.
Эмч биеийн байдлыг нь үзээд "Ийм биетэй өвчтөнийг аль болох тайван байлгах хэрэгтэй. Хэрвээ уурлаж, стресстэх юм бол таталт өгч, ухаан алдах мэднэ"
Намжүүн толгой дохин " Ойлголоо, эмч ээ" гэхэд эмч ч зөвөлгөө өгөөд гарч явав.
Намжүүн санаа алдаад "Уучлаарай. Би ингээд явсан нь дээр юм шиг байна. Маргааш ирнэ ээ" гэж хэлэн гарахтай зэрэгцэн зөрөн Жимин орж ирлээ.
Жимин " Таныг сэрсэнд баяртай байна, Жин хён. Тэхён тантай уулзмаар байна гэсэн. Гэхдээ бие чинь арай тэнхрээгүй болохоор би өнөөдөр Тэхеныг авч ирсэнгүй"
Жин гүнзгий амьсгаа аван гаргаж " Тэхёныг авчрах нь байтугай миний дэргэд битгий дахиж тэр хүүхдийн тухай ярь. Чи ч бас намайг эргэж ирсний хэрэггүй. Ким Намжүүн бид 2 ямар хамааралгүй хүмүүс. Тиймээс ч Тэхёнтой уулзаад байх шаардлага надад байхгүй"
Жимин хөмсгөө зангидан "Ингэж ярьж болж байгаа юм уу? Ким захиралд муухай хандахыг чинь ойлгох ч Тэхёнд хүртэл ингэж хандах юм гэж үү?"
Жин нүүрээ даран "Уучлаарай, Жимин. Гэхдээ надаас болоод энэ хүн өөрийнхөө амьдралыг алдчихсан. Би юу ч бодолгүй түүний гэх бүхнийг зүгээр л булаачхаж болохгүй ш дээ. Ялангуяа хэсэгхэн зуурын сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөөд түүний гэр бүлийг минийх юм шиг л санаж явсандаа өөрийгөө үзэн ядаад барахгүй нь. Би л байгаагүй бол энэ биений эзэн яасан нь ч тодорхойгүй, энэ ертөнцөд байхаа больсныг нь ч мэдэхгүй ийм байдалд орохгүй байсан юм. Ижилхэн нэр, царайтай ч би тэр хүн болчихгүй ш дээ"
Жимин "Би юу яриад байгааг чинь сайн ойлгохгүй байгаа ч та юуг ч буруу хийгээгүй ээ. Таны буруу байхгүй. Та хамгийн сайнаараа л хичээж ирсэн. Магадгүй та гэдсэн дэх хүүхдээсээ болоод Тэхёны өмнө буруутай юм шиг санагдаж болох юм. Гэхдээ зүгээр дээ. Бүх зүйл зүгээр болох болно"
Жин инээмсэглэн " Баярлалаа, Жимин. Чиний үгийг сонсоод сэтгэл хамаагүй тайвширчихлаа"
Жимин " Тийм бол ашгүй дээ. Би таны хэлснээр Тэхёныг эмнэлэг дээр авчрахгүй ээ. Гэхдээ та тайвшрахаараа заавал Тэхёнтой уулзана шүү" гээд гарч явлаа.
Жин цонх руу ширтэн " Тэгж амлаж чадахгүй нь дээ. Би Тэхёноор ээжээ эсвэл ааваа гэж дуудуулах эрхтэй хүн нь биш. Би түүний хувьд зүгээр л... зүгээр л нэг муу дүр эсгэгч. Уучлаарай. Намайг уучлаарай. Чи бид 2 адилхан царай, адилхан нэртэй ч бид өөр өөр хүмүүс. Гэтэл чи надаас болоод ор мөргүй алга болчихлоо. Би өөрөө ч мэдэлгүй хүртэхгүй ёсгүй зүйлээ хүртэж байсан байна. Тэхёныг чиний өмнөөс хамгаалж хайрлана гэж бодсон ч... Энэ бүхний дараа амлалтдаа хүрч чадахгүй юм шиг байна" гээд үгээ дуусгахад гадаа бороо шаагин орж эхлэх нь тэр.
================================
Сүүлийн 5 хоногийн турш Намжүүн Жинд анхаарал тавьсан ч Жин түүнтэй ярих нь байтугай эгцэлж ч харсангүй. Хусог Юнги 2ыг эргэж ирэхэд ч Жин олигтой юм ярихгүй гундуухан байгаа нь тэдний санааг улам л зовооно.
Намжүүн Жинд хөнжлийг нөмрүүлээд "Жин би ингээд явлаа. Хувцсаа солиод усанд ороод ирье. Тэгээд чамд бас хоол хийчхээд Жиминтэй хамт буцаад ирэх болохоор амраад хүлээж байгаарай. Баяртай" гэхэд Жин түүн рүү нуруугаа харуулан хэвтээд шууд л нүдээ аних нь тэр. Харин Намжүүн гунигтай гэгч нь Жин рүү ширтэж байгаад өрөөнөөс гарлаа.
" Жин, чи юуг ч буруу хийгээгүй ээ. Миний биед чиний сүнс байгаа. Тиймээс бид нэг гэсэн үг. Тэгэхээр миний өмнө гэмших хэрэггүй. Миний дурсамжийг чи харж байна гэдэг чинь би чамтай хамт байгаагаа чамд мэдрэгдэхийн тулд юм. Тиймээс битгий ингэж өөрийгөө зов оо. Чамайг миний өмнөөс миний гэр бүлийг хайрлаж хамгаалаасай гэж би хүсэж байна, Жин"
" Гэсэн ч би... Би зүгээр ингээд юу ч болоогүй юм шиг байж чадахгүй ш дээ. Надаас болж чи солиотой амьтанд алуулж, надад өөрийнхөө амьдралыг алдсан ш дээ. Намайг уучлаарай. Намайг үнэхээр уучлаарай"
" Ойлголоо, Жин. Тэгвэл би чамайг уучилж байна"
" Үгүй ээ. ҮГҮЙ ЭЭ!" гэсээр Жин нойрноосоо сэрээд санаа алдлаа.
" Чи намайг уучилсан байж болох ч би өөрийгөө уучилж чадахгүй юм шиг байна. Надаас болоод чи хамаг амьдралаа алдсан байж яаж надад ингэж өгөөмөр хандаж чадаж байна аа" гэж Жин амандаа бувтнаад хурдхан хувцсаа солиод эмнэлгийн үүдээх хурдан хурдан алхсаар гаран явахад нэгэн хүүхдийн танил хоолой түүнийг газар хадагдсан аятай байранд нь зогсоов.
" ЭЭЖ ЭЭ"
Riu: Энэ хорвоогоор дүүрэн ээжээ гэж хашхирвал ижий минь л ганцхан миний дууг танина байх даа. Жин хүүхдийнхээ дууг таниарай.
YOU ARE READING
In Omegaverse || NamJin
FanfictionNamJin alpha x omega anhaar: bxb torol uchir durgu bol unshad hereggu by Riushin