Жин дасал болсон гэлтэй өрөөндөө хана ширтэн суух ба нулимс нь хацрыг даган урсана.
" Жин? Зүгээр үү?" гэсээр Жиён санаа зовсон байртай болгоомжлонгуй Жиний өрөөнд орж ирлээ. Жин ч хүчээр инээмсэглэн нулимсаа хурдхан арчив.
" Жиён аа уучлаарай. Би сая чам руу орилоод дэндүү муухай ааш гаргачихлаа."
" Зүгээр дээ. Чи жирэмсэн байгаа. Сэтгэл санаа чинь тогтворгүй байх нь ойлгомжтой. Уучлалт гуйх гэсний хэрэггүй"
" Ойлгосонд баярлалаа, Жиён аа"
" Тэглээ ч бид 2 нэг талаараа маш адилхан юм. Хөгийн амиа хичээсэн альфа нараас болж амьдралынхаа үнэт цагийг дэмий үрээд л..."
Жин инээд алдан "Тэгвэл одооноос чамтай цагийг үр бүтээлтэй өнгөрөөх хэрэгтэй юм байна даа"
" Тэр мэдээж!"
===============================
" Дахиад л Намжүүнаас болоод уйлж байна уу? Би тэр новшийг алаад өгье л дөө"
Жин нулимсаа арчин "Хэрэггүй дээ"
Жиён уурсан " Тэр Намжүүн ер нь өөрийгөө хэн гэж бодсон юм! Ёслол дээр албатай юм шиг согтож солиорчхоод альфа гэдгээрээ далимдуулж чамд бөмбөг залгиулснаа хамаг бурууг чам руу тохдог тэр ер нь хэн юм! Тэгээд чамд юу гэсэн гэлээ? Чамайг өөртэй нь суух гэж ийм төлөвлөгөө зохиосон ч гэх шиг. Тэр одоо ичдэг болоосой. Би найзыгаа ийм гэдгийг мэдээд ичиж байна. Одооноос би Ким Намжүүн гэдэг хүнийг танихгүй!" гээд их л итгэлтэй хэлэхэд Жин инээхгүй байж чадсангүй.
" Жиён аа чи үнэхээр надад итгэж байгаа юм гэж үү? Бүх л хүмүүс намайг Намжүүнд албаар сээтэгнэж, согтоож байгаад..."
" Жин! Би чамд итгэж байна. Учир нь бид чинь найзууд ш дээ"
================================
Жин гэртээ орж ирээд харсан зүйлдээ ч итгэсэнгүй. Шалан дээр цусандаа хутгалдан хэвтэх Жиёны дэргэд нүүрээ халхалсан үл таних нэгэн зогсох аж.
" Жиён? "
Жин цочролоосоо болж хөдөлж ч чадахгүй байрандаа гацахад үл таних нэгэн түүн рүү цоо ширтэж байснаа түүний хажуугаар зөрөн гарахдаа мөрөн дээр нь хүрэн Жиний чихэнд өнөөх алуурчин ямар нэг юм шивнээд гарч явахад Жин тэнцвэр алдан газар унаж, айсандаа дагжин чичирнэ.
" Үзэсгэлэнтэй. Чамайг авахаар буцаж ирэх болохоор хүлээж байгаарай"
===============================
YOU ARE READING
In Omegaverse || NamJin
FanfictionNamJin alpha x omega anhaar: bxb torol uchir durgu bol unshad hereggu by Riushin