Ch. 4

1K 108 0
                                    

" Ким Сокжин үнэхээр өөрчлөгдсөн юм байх даа. Эсвэл ээлжит нэг заль уу?"

" Наад амаа мэд! Сонсчихвол яана!" гээд 2 үйлчлэгч шивнэлдсээр цааш явахад яриаг нь нууцаар сонсож байсан Жин нуугдсан газраасаа гарч ирлээ.

" Ким Сокжин юу хийж яваа юм!" гэх Намжүүний дууг сонсоод Жин цочин золтой л орилчихсонгүй.

Жин " Хүн айлгачих юм! Зүгээр л сэрчхээд энэ хавиар явж байсан юм. Чи одоо миний араас гэтэж явдаг юм уу хаашаа юм!"

Намжүүн " Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна"

Жин санаа алдан " Яасан намайг чиний үйлчлэгч нарыг үстэж аваад хөөгөөд гаргана гэж бодоод холоос ажиглаж байсан юм уу? "

Намжүүн хоолойгоо засан " Тийм ээ "

Жин инээмсэглэн " Санаа зоволтгүй дээ. Би өмнө нь яагаад тийм хөгийн байснаа мэдэхгүй ч одоо бол өөр. Чамд гай болохгүй байхыг хичээнэ ээ. Ширээ бэлэн болсон байх явж өглөөний цайгаа ууцгаая, Намжүүн" гээд түрүүлээд яваад өгөв.

Намжүүн Жиний араас ширтэн өөрөө ч мэдэлгүй удаан зогсчихсон байхад утас нь дуугарлаа. Намжүүн утсаа авахад түүний харц өөрчлөгдөн яаран гэрээсээ гаран явах нь тэр.

Харин Жин Тэхёнтой өглөөний цайгаа ууж суугаа харагдана.

Жин " Өнөөдөр 2улаа парк орох уу?"

Тэхёны нүд гялалзан хурдан хурдан толгой дохиж " Тэгье" гээд өхөөрдмөөр инээхэд Жин зүрхээ даран хайлж урсах нь тэр.

" Бурхан минь, энэ бяцхан сахиусан тэнгэрийг хараач. Надад одоо үхсэн ч харамсах юм алга"

Жин инээмсэглэн " Тэгвэл явцгаая. Жимин, Тэхён машиндаа !" гээд тэд гаран явцгаалаа.

================================

Парк.

" Вуаа энэ хөөсөн чихэр үнэхээр амттай юм аа. "

" Тийм байгаа биз. Гэхдээ их идэж болохгүй ш дээ, Тэхён аа"

" Ммхм "

Жин чихрээ амтархан идэх бяцхан хүүгийн хацар үнэсээд өхөөрдөхгүй байж чадсангүй. Тэд ээлжлэн олон тоглоом дээр тоглон өдрийг барсан байлаа.

Жин " Тэхён аа одоо гэртээ харьцгаая. Өнөөдөр зөндөө ядарсан уу?"

Тэхён дөрвөлжин инээмсэглэлээ тодруулан " Үгүй ээ. Тэхён үнэхээр жаргалтай байлаа. Баярлалаа Жин ааваа" гэхэд Жин түүний бяцхан гараас нь хөтлөн Жиминтэй машин дээрээ очив. Гэтэл нэлээн хэдэн булиа залуус тэр 3 руу гэнэдүүлэн дайрч ухаан алдуулан машинд суулгаад авч явлаа.

In Omegaverse || NamJinWhere stories live. Discover now