Тэхён цэцэрлэгтээ хэдийнээ явчихсан тул Намжүүн болон Жин өглөөний цай уун сууцгаана.
Жин " Би цаашдаа чамаас мөнгө нэхэж амьдармааргүй байна. Тиймээс намайг ажилд оруулж өг. "
Намжүүн " Элдэв юм сэдэлгүй зүгээр л байж байхад тийм хэцүү байна уу? "
Жин төв царай гаргасаар " Хэцүү байгаа болоод би чамд хэлж байгаа юм биш үү! Намайг компанийхаа нүүр царай болго. Тэгээд цаашдаа жүжигчин болохыг минь дэмж. Чамаас өөр юм хүсэхгүй "
Намжүүн хөмсгөө зангидан " Ким Сокжин! Энийг чиний ярьж байгаа шиг тийм амархан зүйл гэж чи бодоо юу! Өөрийгөө хэн гэж бодоов!"
Жин жуумалзан " Би Ким Намжүүний нөхөр байхад яагаад болохгүй гэж? Чи чинь бүх асуудлаа мөнгөөр амархан шийдчихдэг биш бил үү? "
Намжүүн санаа алдаад " Чамтай хэрэлдэх хүсэл алга. Нэг зураг авалтад оруулж өгье. Харин чи бүтэлгүйтвэл дахиж дэмий юм хийх гэж оролдох хэрэггүй л болов уу!"
Жин " Чи тэртээ тэргүй надаас компаний минь нүүр царай болооч гэж өөрөө гуйх цаг ирнэ. Миний асуудалд хошуу дүрэлгүй хэлснийг минь ганц удаа биелүүлчих!" гэж хэлээд ширээнээс босоод яваад өгөв.
===============================
Хэд хоногийн дараа.
Жимин " Жин хён та үнэхээр итгэлтэй байна уу? " гээд санаа зовсон шинжтэй машин барингаа Жинээс асуулаа.
Жин инээгээд " Санаа зоволтгүй дээ. Би ийм царайлаг төгс төгөлдөр нэгэн байж өөртөө итгэлтэй байхгүй бол болохгүй ш дээ " гэхэд Жимин толгой сэгсрэн санаа алдана. Удсан ч үгүй тэд зураг авалт болох газар ирэн дотогш ороход хүн бүр Жинийг хараад хоорондоо шивнэлдэх аж.
" Ким захирлын нөхөр яах аргагүй галзуу гэдэг нь үнэн бололтой. "
" Яаж ингээд хүрээд ирдэг байна аа. Би л байсан бол хамраа ч цухуйлгахгүй. "
" Дажгүй царайтай байлаа гээд сайн байх нь юу л бол. Бидний ажлыг баллах нь л дээ"
Жимин ам нээх гэхэд Жин түүнийг болиулан тоглой сэгсэрснээ өөрөө шивнэлдэн зогсох тэдгээр ажилчид дээр очлоо.
Жин инээмсэглэн " Харин тийм ээ. Би нөхрөө шалсаар байгаад арын хаалгаар орж ирсэн юм. Тийм болохоор шивнэлдэхгүй сайхан чанга чанга чихэнд минь сонсогдохоор миний тухай яривал би их баярлана шүү " гэхэд өнөөх ажилчдын царай илт барайн хэдэн тийшээ тараацгаах нь тэр.
YOU ARE READING
In Omegaverse || NamJin
FanfictionNamJin alpha x omega anhaar: bxb torol uchir durgu bol unshad hereggu by Riushin