Жин өглөө арай гэж нүдээ нээн сэрээд хаана байгаагаа хэсэг гайхаж хэвтсэнээ өндийн суухад нуруу нь янгинан өвдөх аж.
" Ёохх. Гэхдээ энэ нэг л мэдэхгүй өрөө байх чинь. Өчигдөр яалт ч үгүй гэртээ ирсэн дээ" гэснээ Жин гэнэт өчигдөр орой юу болсныг санасан бололтой амаа даран хэсэг балмагдаж байснаа хөнжлөөр биеэ халхалж нөмрөөд өвдөлтөө тэвчин арай гэж алхсаар хаалгаар гарахыг зэхлээ.
" Зугтах гэж байгаа хэрэг үү?" гэсээр хажуу хаалганаас нь бүсэлхийгээрээ алчуур ороон үсээ арчин гарч ирэх Намжүүний хоолой Жинийг цочоож орхив.
" Ю-ЮУ? Зугтах гэж юу яриад байгаа юм? Би өнөөдөр зураг авалттай. Хурдлахгүй бол хоцорчихно" гэж хэлээд Жин өөр лүү нь ширтэх Намжүүний харцнаас бултан гарах гэхэд Намжүүн түүний тэвэрч аван өргөөд угаалгын өрөө рүү оруулах нь тэр.
" Яаа яа-яаж байна аа, Ким Намжүүн!"
" Яарч байна гээ биз дээ. Энд хурдан усанд ор " гээд Намжүүн хөнжлийг нь аван алчуур гаргаж өгөөд угаалгын өрөөнөөс гарч явлаа. Жин ч халуу төөнөх нүүрээ гараараа даран хэсэг зогсож байгаад усандаа оров.
Жин халаад өмсөн үсэн хатаагаад угаалгын өрөөнөөс гарч ирээд Намжүүнийг зангиагаа нэг л эвгүй зүүхийг харсан Жин Намжүүний өмнө очиж зогсоод зангиаг нь зүүж өглөө. Тэгээд гэнэт л өөрийгөө юу хийснээ анзаарсан Жиний хацар нь халуу оргин ичих нь тэр.
Үүнийг нь мэдсэн Намжүүн жуумалзан "Ичээд байгаа юм уу? Биднийг гэрлэсэн гэдгийг мартаагүй л баймаар юм"
Жин доороо дэвсэн " Битгий надаар тоглоом хийгээд бай! " гэж уурсахад Намжүүн шууд л уруул дээр нь үнэсчхэв. Жиний нүд томрон хацар нь улаа бутрахыг хараад Намжүүн чанга чанга хөхөрлөө.
Жин Намжүүний цээжийг цохиж аван "Ким Намжүүн! Чи муу..." гээд үгээ дуусгаж амжаагүй байхад Намжүүн дахиад л түүнийг үнэсэв.
Намжүүн "Ингэж аашлаад байвал дахиад үнэснэ шүү " гэхэд Жин уруулаа арчсанаа өрөөнөөс гүйн гарлаа.
Жин өөрийнхөө өрөөнд орж ирээд яагаад ч юм хурдан цохилох зүрхээ даран өөрт нь мэдрэгдэх хачин мэдрэмжийг ойлгож ядна.
" Галзуурчээ! Галзуурч! Ким Намжүүн бид 2 2улаа солиорчхож л дээ. Өчигдөр орой яагаад тийм юм болчхов оо. Тэгээд энэ Намжүүн одоо юу вэ? Гэнэт их хосууд шиг аашилж гэнэ. Заваан юм аа" гэсээр Жин амандаа үглэсээр хувцсаа өмсөн бэлэн боллоо.
" Ам чинь ядардаггүй юм уу? Түрүүнээс хойш л амандаа өөрийгөө ч намайг ч хараалаа " гээд Намжүүн хаалга налан зогсож байхыг хараад Жин цочсондоо золтой л орилчихсонгүй.
" Чи чинь одоо юу вэ! Хүн айлгачихлаа ш дээ. Наанаа юу хийж байгаа юм?"
" Хурдан доошоо буугаад юм идээд хөдөлцгөөе. Би чамайг хүргэж өгье " гээд Жиний гарыг барин дагуулан доод давхар луу буухад Жинд өнөөх л танил бус мэдрэмж төрөх аж.
" Ааа гээрэй " гээд Намжүүн хачиртай талх сарвайхад Жин ярвайхгүй байж чадсангүй.
" Намжүүнаа зүгээр биз дээ. Толгойгоо цохичхоо юу? Эсвэл наадхаа хордуулчихсан юм уу?"
" Гар өвдөөд байна аа. Хурдан идчих л дээ " гэж Намжүүнийг хэлэхэд итгэлгүйхэн хачиртай талхыг нь аван идлээ. Тэр 2 юмаа идэж дуусгаад яаран гарцгааж машиндаа суун хөдлөв.
" Зураг авалт үдээс хойш байсан нь яамай даа. Гэхдээ л хурдлахгүй бол..."
" Жин тайвшир даа. Би чамайг хоцроохгүй. Тэгээд зураг авалтыг чинь дуусахаар би чамайн очиж аваад хамтдаа Тэхёны цэцэрлэг рүү явъя. Тэгэх үү?" гэж хэлэн Намжүүн хацрын хонхорхойгоо гарган инээмсэглэлээ.
Жин хоолойгоо засан Намжүүнаас нүүр буруулан " Аа-аан за. Тэхёныг хамтдаа очиж авъя. Тэхён их баярлах байх " гэснээ "Нээрээ би Тэхёныг өчигдөр өглөөнөөс хойш хараагүй юм байна" гээд санаа алдав.
Намжүүн Жиний толгойг нэг гараараа илэн "Зүгээр дээ. Өглөө чамайг унтаж байхад Тэхён орж ирээд чамайг харчхаад явсан" гэхэд Жиний нүүр минчийтлээ улайх нь тэр.
" Ким Намжүүн! Давраад байгаарай. Жолоогоо л бариач. Осолд орох чинь дутаа юу! " гээд Жин элгээ тэврээд суучхав.
Намжүүн Жинийг тоглоом хийсээр удалгүй зураг авалтын талбай ирэхэд Жин машиний хаалга саван гарч явлаа. Харин Намжүүн инээн толгой сэгсрээд компани руугаа давхилаа.
Намжүүн ажил дээрээ ирэн өрөөндөө орох замд нь нарийн бичиг нь түүнийг угтан авах аж.
" Захирлаа, өрөөнд тань зочин хүлээж байгаа" гэж нарийг бичиг хэлэх нь тэр.
Намжүүн зүгээр л толгой дохин дотогш ороход төсөөлөөгүй хүн түүнийг хүлээн сууж байлаа. Намжүүн төв царай гаргасаар зочны өөдөөс харан суугаад хөлөө ачив.
" Пак Жимин надтай уулзах ямар хэрэг чамд байгаа билээ?"
YOU ARE READING
In Omegaverse || NamJin
FanfictionNamJin alpha x omega anhaar: bxb torol uchir durgu bol unshad hereggu by Riushin