2

3.1K 279 7
                                    

Taehyung's POV:

Өнөөх залуугын уруул минийх дээр буухад би ухаан санаагаа алдаж орхив.

Удалгүй хэдэн залуус нааш гүйж ирэх бөгөөд биднийг харчхаад бие биен лүүгээ дохиж байх бөгөөд хамгийн сүүлд нь явж байсан залуу "Гэгээн цагаан өдрөөр эрэгтэй эмэгтэй ч биш хоёр эрэгтэй хүн заваардаг болоо шив?" хэмээн ширэв татсаар яваад өгөв.

Тэр дариу би өнөөх залууг өөрөөсөө түлхэн холдуулаад уруулаа гараараа арчлаа.

"Яаж байгаа юм?"

"Ингэхээс өөр арга байсангүй."

Өнөөх залуу над руу харан бөхийгөөд "Тусалсанд баярлалаа"

Хэлсэн үгэнд нь гайхсаар цааш явах түүний араас муухай харангаа уруулаа бүр ч илүү арчаад гэр лүүгээ харихаар эргэн алхлаа.

Үнсэж болох ч яагаад намайг үнсэх ёстой гэж?

Би хараал идсэн эрэгтэй байхад шүү!

Яахав, мэдээж тэр царайлаг залуу байсан.

Бурхан минь! Би юу л бодоод байна даа?

Толгойгоо нэг сэгсэрч аваад ойрхон байх дэлгүүрээс хүйтэн ундаа аван уучхаад эргэн алхаж байхад халаасанд байх утас дуугарлаа.

Халааснаасаа аван харвал Богум байх бөгөөд~

"Байна уу?"

"Юу хийж байна даа? Ажил хайх чинь бүтсэн үү?"

"Тиймээ"

"Хөөх! Ямар компанид орсон юм?"

"Компани бишээ. Миний ярилцлага өгсөн бүх компаниуд намайг ажилд аваагүй. Тэгээд нэг бакери-ны газарт ажилд орсон. Цалин нь ч давгүй юм байна лээ"

"Ямар ч ажилгүй байснаас тэр нь ч дээр байхдөө"

"Чи хичээлээ тарчихсан уу?"

"Тиймээ"

"Юу хэлэх гэж залгасан юм?"

"Өнөөдөр Сонху бид хоёрыг даана гэсэн. Хамт гаръя аа"

"Би маргааш өглөө эрт ажилтай. Тийм болохоор ууж болохгүй"

"Эее! Тэгвэл чи бага уухад л болно шдэ. Ганц удаа тэгэх үү? Хэдүүлээ ойрд гараагүй удсан шдэ"

"За яахав."

"Тэгвэл Сонхуг тарахаар би чам руу залъя. Тэгээд гурвуулаа ***** газарт уулзъя за юу?"

Daddy's little monsterWhere stories live. Discover now