Daddy-тай олигтой ярилцаж чадалгүй 7 хоносон байх бөгөөд хоёр талдаа компанийн асуудлуудыг зохицуулан завгүй явсаар...
Өнөөдөр орой л daddy-тай ярилцаж өөрийн харсан зүйлүүдийнхээ учрыг олохгүй бол энэ хэвээрээ явсаар байгаад салчихвал хэцүү байх даа.
Салчихвал гэж бид хоёр угаасаа үерхээгүй юм байна. Бурхан минь яавал дээр вэ?
Author's POV:
Тэхён утсаа харангаа санаа алдан сандлаа налан суух бөгөөд гэнэтхэн дуугарсан утаснаасаа цочин алдах шахах аж.
"Daddy залгаж байна"
Тэхён амандаа бувтнан хэлчхээд хоолойгоо засан дуудлагыг авлаа.
"Б..байна уу?"
"Babyboy? Завгүй байна уу?"
"Гайгүй ээ, завтай байна. Яасан?"
"Зүгээр л babyboy-ынхоо хоолойг сонсмоор байсан юм"
"А..ан, та завтай байгаа юм уу?"
"Тийм ээ"
Тэр хоёрын хооронд чимээгүй байдал үүсэх бөгөөд хэн хэн нь үг дуугарахгүй мөртлөө таслахыг хүсэхгүй байлаа.
"Т..тэгвэл таслала--"
"Орой тараад гэртээ шууд харилгүй миний одоо явуулах хаяг руу ирээрэй babyboy"
"Ойлголоо daddy"
Тэхён бага зэрэг инээмсэглэн утсаа таслаад одоо л сэтгэл нь тайвширч байгаа аятай гүнзгий амьсгаа аван гаргаад урдах ажлаа хийж эхлэх аж.
Харин нөгөө талд Жонгүг хослолынхоо халаасанд гараа хийн зогсох бөгөөд нэг гартаа утсаа барин инээмсэглэлээ.
"Жонгүг убба? Намайг яах гэж дуудсан юм?"
"Аан Хэсү. Юу байна даа?"
"Тайван даа. Яах гэж намайг дуудсан юм?"
"Өнөөдөр чиний тусламж хэрэг болоод байгаа учраас дуудсан юм"
"Би юунд хэрэг болсон юм?"
"Тэхён бид хоёр албан ёсоор үерхэж байгаагүй учраас өнөөдөр би Тэхёнд үерхэх санал тавих гэж байгаа юм. Тэгээд чиний тусламж жаахан хэрэгтэй болоод"