6

2.5K 249 12
                                    

"М..манай гэрт юу хийж байгаа юм?"

"Би танай гэрт биш, чи манай гэрт байна"

Өнөөх ах босож суугаад арзайсан үсээ янзалсаар хэлвэл би одоо л өөрийнхөө байгаа газрын эргэн тойрныг сайтар ажиглавал үнэхээр л манай гэр биш байх бөгөөд миний гэрээс хэд дахин илүү унтлагын өрөө байх нь тэр.

"Б..би яагаад энд ирчихсэн юм?"

"Чи миний машинд унтчихсан байсан. Тэгээд ч чиний гэрийг би мэдэхгүй болохоор хэр удаан машин дотроо байхаа мэдэхгүй болохоор гэртээ аваад ирсэн юм"

"Т..тэгээд намайг дуудаад сэрээхгүй яасан юм?"

"Б..би чамайг зөндөө л дуудсандаг. Гэртээ авч ирээгүй бол чамайг сэрэхийг хүлээгээд одоо хоёулаа машинд унтаж байх байсан шүү"

"Яахаараа та машинд унтдаг юм?"

"Цагаа хар"

Тэрээр нүдээ эргэлдүүлсээр хэлэн эргэн орон дээрээ хойш унавал би орных нь хажууд байх шүүгээн дээрээс утсаа аван цаг харвал шөнийн 3:00 цаг болж байв.

"Т..тэгвэл та яагаад надтай хамт энэ орон дээр унтаж байгаа юм?"

"Энэ миний ор болохоор"

"Намайг зүгээр л гэрийнхээ буйдан дээр тавьчихгүй"

Би амандаа үглэсээр утсаа халаасандаа хийгээд өрөөнөөс нь гарах гэж байвал тэр намайг зогсоогоод "Хаачих гэж байгаа юм?"

"Гэр лүүгээ л.. Яасан?"

"Ийм орой автобус явна гэж бодоо юу? Такси ч гэсэн явахгүй байх, тэглээч манай гэр танайхаас хол. Нэг мөсөн хоноод яв!"

"Ө..өглөө эрт та намайг ажил руу хүргэж өгөх биш, гэртээ алхаад ч болтугай харьж байсан нь дээр байхөө"

"Аюултай гэж бодогдохгүй байна уу? Гадаа харанхуй болчихсон байна шдэ?"

Түүний хэлсэн үгэнд хэсэг эргэлзсэний эцэст зөвшөөрөн буйдан дээр нь унтахаар тохирлоо. Одоо харанхуй бас түүний гэр манайхаас зайтай гэсэн учир замд явж байгаад ямар нэг зүйлээ хулгайд алдсанаас эндээ хоноод явсан нь дээр байх.

Өнөөх том унтлагынх нь өрөөнөөс гаран бид хоёр шатаар доош бууж байхад нэг эмэгтэй дээш өгсөж байсан бололтой гараад ирэв.

"Жонгүг? Чи гэртээ эрэгтэй хүн хонуулдаг болчхоо юу?"

Эмэгтэй их л ёжилсон өнгөөр хэлэн хэдий харанхуй байсан ч намайг дээрээс доош гүйлгэж харчхаад түүн лүү харлаа. Тэгэхээр түүнийг Жонгүг гэдэг байхнээ?

"Чамд хамаагүй Аёон. Миний сануулга чамд хамаагүй бололтой тийм үү?"

Жонгүг ахын хоолойны өнгө илт дургүйлгэсэн байртай болж өөрчлөгдөн хэлчхээд миний бугуйнаас атган шатаар уруудаж байснаа болин эргэн өгсөөд саяхан бидний гарч ирсэн өрөөний эсрэг талын өрөө рүү дагуулаад орчхов.

"Н..найз охинтойгоо яагаад муухай харьцаж байгаа юм?"

"Хэн миний найз охин гэж?"

"С..саяны Аёон билүү? Тэр эмэгтэй"

"Тэр миний найз охин биш"

"Э..эхнэр чинь байхнээ?"

"Үгүй---"

"Намайг яагаад энэ өрөөнд дагуулж орж ирсэн юм?"

Би одоог хүртэл түүний гаранд аьгаастай байх гараа түүнээс татаж авсаар яриаг нь таслан хэлвэл тэр миний мөрөн дээр гараа тавиад "Манайд буйдан байхгүй учраас энэ ортой өрөөнд чамайг унтуулах гэж"

"Уг нь шатаар доошоо бууж байсан биз дээ?"

"Чи их зүйл асуух юм аа?"

"О..ойлголоо одоо чимээгүй байя"

Бага зэрэг гайхсан ч хоолойгоо засан хэлчхээд өрөөний голд байх орон дээр нь очиж суугаад хаалганы хажууд зогсох түүн рүү "Гарахгүй юм уу?" гэсэн янзтай харвал тэр хөнгөхөн инээгээд "Хөөрхөн юм"

"Ю..юу?"

"Гомдож байгаа чинь?"

"Х..хэн намайг гомдсон гэж хэлж байна?"

"Би өөрөө харж байна"

"Т..та гей хэрэг үү?"

Яаж яваад энэ үг амнаас минь гарсныг мэдэхгүй ч би хэлснийхээ дараа өөрөө ч гайхан нүдээ том болголоо.

Удалгүй тэр над руу дөхөн орон дээр суугаад хэлсэн үг нь намайг нүдээ бүр илүү том болгоход хүргэлээ.

"Тиймээ, бас чи надад таалагдаад байна"

Daddy's little monsterWhere stories live. Discover now