Side story /chapter: 2/

1.2K 145 11
                                    

"Уучлаарай, манай гэр жаахан замбараагүй байгаа. Гэхдээ гэртээ байгаа юм шиг байгаарай."

Жонгүг ширээн дээр нь хөглөрөх зүйлсийг харчхаад сандран хэлвэл Тэхён толгой дохин буйдан дээр нь суув.

Тэхёны найз залуу түүнийг хуурсанд тэр гомдоогүй гэвэл худлаа. Бараг л их сургуулиасаа хойш үерхэж эхэлсэн тэдний харилцаа сүүлийн нэг жил гаруйн хугацаанд маш хүйтэн хөндий болсны дээр Тэхёны гэр түүний очиж хоног төөрүүлдэг газар шиг л байдаг болчихсон байсан.

Энэ хугацаанд Инсуг ажлаасаа халагдсаны дээр Тэхёны олж ирсэн цалинг юу ч бодолгүй үрэн таран хийж, гэртээ согтуу найзуудаа авчирч байсныг Тэхён маш сайн мэднэ.

Инсугаас салах шалтгаанаа хүртэл хайгаад эхэлчихсэн байсан Тэхёнд ингэж салах нь харин ч амар мэт боловч тэр яагаад ингэж их гомдоод байгаагаа олж чадсангүй.

Жонгүгийн компанид ажиллаж эхэлсэн цагаас Жонгүгт л хамаг анхаарал нь төвлөрчихдөг байсан тэр одоо Жонгүгийн гэрт сууж байгаа хэрнээ өөрийнхөө яагаад гомдоод байгаа шалтгаанаа олох гээд өрөвдөлтэй царайлаад сууж байх гэж. Уг нь энэ л Жонгүгтай дотносох боломж юмсан?

"Уумаар байна уу?"

Зурагт руу гөлрөн сууж байсан Тэхён гэнэт л ухаан орсон мэт хажуу тийш харвал Жонгүг ажлын хослолоо сольсон бололтой энгийн өмд, подволк өмсөн, гартаа хоёр аяга халуун шоколад барин зогсож байв.

"Т..тэгье ээ, баярлалаа"

Гацаж түгдрэн хэлчхээд гүнзгий амьсгаа авбал Жонгүг түүний хажууд суугаад "Яаж туслахаа сайн мэдэхгүй байгаад уучлаарай."

"Зүгээр дээ захирлаа, би танд их төвөг удаж байгаа байхдаа?"

"Үгүй ээ, энд хүссэнээрээ удаан байж болно"

"Аль болох хурдан шинэ байр олохыг хичээнээ. Гэхдээ жаахан төвөгтэй байж магадгүй л юм. Удахгүй ажлаасаа гарчих болохоор"

"Ажлаасаа гарах аа?"

"Бурхан минь, би чанга хэлчихсэн үү?"

Тэхён, Жонгүг хоер бие бие лүү гээ том нүдэлсээр харвал Жонгүг бага зэрэг хөмсгөө зангидах нь харагдав.

"Н..нөгөө, юу гэхээр, би ажлаасаа гарах бодолгүй байгаа лда уг нь"

"Тэгээд?"

Daddy's little monsterWhere stories live. Discover now