18 "Хүүхэдтэй хэрэг үү?"

2.3K 236 19
                                    

"Энэ залуу чинь хэн билээ?"

Тэхёны аав Тэхён рүү нухацтай харсаар асуувал Тэхён сандарсаар Жонгүгаас бага зэрэг холдон суугаад "А..аан энэ нөгөө м..манай х--"

"Би найз залуу нь байна. Сайн байна уу?"

Жонгүг Тэхёны буйдан дээр тавьсан гарыг нь барин авсаар шуудхан хэлж орхисонд Тэхён бүр ч их сандран аав руугаа бүлтэлзэн харлаа.

"Тэхён?"

Тэхёны аав хөмсгөө өргөн асуусан байртай Тэхён рүү харвал Тэхён доод уруулаа бага зэрэг хазалсаар доош харан

"Уучлаарай ааваа, б..би гей"

(Хэдхэн сарын өмнө гей гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байсан залууг одоо хар
таанус 😂)

"Тиймээ, би сая энэ залуугаас сонслоо."

Аав нь нэг их уурласан шинжгүй хэлчхээд буйдангаас босон үүдэнд өлгөсөн хувцасных нь халаасанд дуугарах утсаа авлаа.

"Сайн уу миний охион?"

"Сайн сайн, ааваа би таниас юм гуйх гээд?"

"Юу юм Ёнжинаа?"

"Аан нөгөө би сургуулиа тарчхаад явж байгаад найз залуугийнхаа мотоциклыг эвдлээд хаячихсан. Тэгээд засуулах хэрэгтэй болчихоод"

"Хэдэн төгрөг юм?"

"500 мянган вон. Та уурлаж байна уу?"

"Дансаа явуулчих. Дараа нь ахиад ийм зүйлд орооцолдож болохгүй шүү!"

Тэхёны аав нухацтай нь аргагүй ярьж дуусчхаад Тэхён, Жонгүг хоёр руу харан хоолойгоо засаад "Надад чиний ямар хүн сонирхдог байх чинь хамаагүй зүгээр сайн хүнтэй учрахад л болно. Чамайг хэн гэдэг вэ?"

"Намайг Жонгүг гэдэг"

"Сурдаг юм уу? Ажилдаг юм уу?"

"*** компаны гүйцэтгэх захирал"

"Манай өрсөлдөгч компани байхнээ?"

Тэхёны аав жуумалзан хэлчхээд Жонгүгийн үсийг сэгсийлгээд буйдангаас босон гадуур хүрмээ өмсөн "Тэхёнаа? Тани чамайг санаад байна гэж Ёнжин надад хэлсэн. Аав нь юм бол хүүтэйгээ очиж уулзах хэрэгтэй биз дээ?
Та хоёр тухтай ярилцаарай. Ойрд Тэхён их нурмайчихсан яваад байсан!"

Daddy's little monsterWhere stories live. Discover now