35

1.4K 242 34
                                    

5 сарын дараа~

"Ахаа~ хаана байгаа юм? Би ирчихсэн байна"

"Яаралтай дуудагдаад би яг одоо эмнэлэг рүү явж байна. Уучлаарай Тэхён аа. Амлалт--"

"Зүгээр ээ, таныг завтай болтол би ахиад хүлээж чадна. Дараа гоё уулзацгаая"

"Ойлголоо. Болгоомжтой яваарай"

Тэхён "Ханыл эмч ❤️" хэмээн хадгалсан дугаар луу харан санаа алдаад ресторанаас гаран машин луугаа зүглэлээ.

Тэхён хэдийн сэргэсэн ч эмчийн хяналтад явдаг болсон бөгөөд Ханыл эмчийн ачаар эргэн хөл дээрээ боссон гэж хэлж болно.

"Амлалт"

Тэрээр машиндаа суунгаа амандаа бувтнан хэлчхээд өнгөрсөн 5н сард болсон зүйлсийг бодон уруулаа хазлах аж.

4н сарын өмнө *flashback*

Тэхён сар гаран эмнэлэгт байсны эцэст гарахаар шийдсэн ба Ханыл эмчтэй бараг л өдөр болгон шахуу уулздаг байсан учир тэд дугаараа солилцож амжив.

"Байнга уулзаж байна биз дээ? Би ярихыг чинь хүлээж байя"

Ханыл инээсээр хэлвэл Тэхён ч мөн адил инээгээд "Надаас уйдахгүй бол өдөр болгон гэрт чинь очсон ч чадна"

"Тэгвэл сайн байна. Би удахгүй амралтаа авах гэж байгаа"

"Баярлалаа ахаа. Эмнэлэгт байхад болоогүй юм чинь дараа уулзаад хамтдаа шар айраг ууж болно биз дээ?"

"Мэдээж"

Ханыл ч эмнэлэг рүүгээ Тэхён рүү далласаар орвол тэрээр бага зэрэг инээн машиндаа суухын алдад замын цаана, дээрээс нь орох цасыг шүхрээр халхалан барьсан Жонгүг түүн лүү ширтэж байхыг харлаа.

3н сарын өмнө

"Амлалтаа биелүүлсэн юм чинь, дараа нь надтай хамт далай харахаар явна шүү"

Хэдийн согтсон Ханыл Тэхён рүү харсаар хэлвэл Тэхён ч мөн адил бага зэрэг согтсон ч инээмсэглэн толгой дохивол Ханыл "Амлахгүй хэрэг үү?....  Тэнэг юм аа, Би ч жаахан хүүхэдтэй уугаад л, тэгээд бүр амлалт ярьж байдаг шүү"

"Би жаахан биш"

"Батал лда"

Daddy's little monsterWhere stories live. Discover now