23

1.7K 195 10
                                    

Жонгүг Тэхёныг компани руу нь хүргэж өгчхөөд гэртээ ирсэн байх бөгөөд ажлынхаа өрөөнд орж ирэн тагтан дээрээ гаран өөдөөс нь үлээх салхийг мэдрэн хэсэг зогсох аж.

10н минут хэртэй ийнхүү зогссоны эцэст хүндээр санаа алдсаар орж ирэх бөгөөд тагтныхаа урд сандал болон виски авч ирэн, суугаад вискинээсээ ганц хоёр балгалан ууж эхлэлээ.

Тэрээр өнөөдрийн чухал түншээ бараг л алдах дөхсөн бөгөөд замын түгжрэлээс болж нэлээдгүй хоцорсон бөгөөд үүнээс болж түнш нь хөрөнгө оруулалтаа бараг л буцаан татахаар болсон.

Өдөржин завгүй ажилсан учир ядарч байгаа ч нэлээн их асуудал толгой дотор нь эргэлдсээр байгаа учир унталгүй виски уухаар шийдсэн билээ.

Тэхён түүний хажууд байвал тэр ядах юмгүй унтчихдаг ч одоо Тэхён байхгүй учир вискигээр л өөрийгөө аргалах хэрэгтэй боллоо.

Харин нөгөө талд Тэхён болон түүний аав хоёр Бусанд ирсэн байх бөгөөд хадагтай Ким аавыг нь ирнэ гэж бодоогүй бололтой бага зэрэг нүд нь бүлтэлзсээр тэдний урд цай тавих аж.

"Ээж, Ёнжин хааччихсан юм? Өрөөндөө байгаа юм уу?"

"Багш нь над руу залгаснаас хойш Ёнжин гэртээ ирээгүй. Байнга очдог газрууд руу нь очсон ч байгаагүй"

Тэхёны ээж санаа алдсаар хэлчхээд гараараа нүүрээ даран хэсэг суулаа. Тэхён болон түүний аав хоёр яахаа мэдэхгүй хэсэг бүлтэлзсэний эцэст аав нь хоолойгоо засан түрүүлж үг дуугарав.

"Гурвуулаа машинтай хайгаад үзье, өөр газруудаар эсвэл бүр гэрийнхээ ойролцоо ч байж болно шүү дээ. Чи минь битгий санаа зовдоо"

"Хэрэггүй ээ, Тэхёныг дагуулж ирсэнд баярлалаа. Одоо чи явдаа!"

(Ялгаж танихад амархан болгоод Тэхёны ээжийн ярианы доогуур зураастай бичиж байгаа шүү)

"Ээжээ... Аав Ёнжинд санаа нь зовоод ирсэн шдэ, та ядаж Ёнжиныг олтол аавыг явуулахгүй байж болохгүй гэж үү?"

"Ой..ойлголоо, тэгвэл та хоёр машинаар явж хай би ойролцоох газруудаар алхаад хайя"

"Үгүй ээ!! Б..бишээ, та хоёр машинтай яваад хайчих, би энд байдаг найзуудтайгаа ч болтугай нийлээд хайя. За тэгвэл би түрүүлээд явлаа шүү. Олчихвол залгана аа"

Daddy's little monsterWhere stories live. Discover now