3 сарын дараа~ Authors POV:
Хэдийн 3 сарын хугацаа өнгөрч энэ хооронд Жонгүг, Тэхён хоёр хамаагүй дотносож Тэхён Жонгүгийн гэрт амьдарч эхэлдэг болсон байв.
Учир нь Тэхёны амьдардаг түрээсийн байр гэнэтхэн түрээсээ нэмэснээр Тэхён Жонгүгийнд амьдархаас өөр аргагүй болсон билээ.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Энгийн нэг бямба гарагийн өглөө Тэхён цагийн ажилдаа явахаар хувцаслах бол Жонгүг ч мөн адил ажилдаа явахаар бэлтгэн зангиагаа зүүхээр оролдох аж.
"Бурхан минь, babyboy миний зангиаг зүүгээд өгөөч?"
"Та өөрөө зүүж чаддаг юм байж, өнөөдөр яагаад ийм бухимдалтай байгаа юм daddy?"
"Мэдэхгүй ээ, өнөөдөр тийм ч сайхан өнгөрөхгүй бололтой babyboy, би өнөөдөр буруу хөл дээрээ босчихсон байх"
"Аливээ, өдөр дөнгөж эхэлж байхад ийм бухимдалтай байж болохгүй шдэ, цоглог байхад л болно"
Тэхён инээсээр хэлчхээд Жонгүгийн урд очин зангиаг нь зүүж өгч байхад Жонгүг түүний бэлхүүсээр тэврэн зогсох аж.
"За, болчихлоо"
Тэхён Жонгүгийн зангиаг зүүж өгч дуусчхаад эргэн харж цамцаа өмсөх гэсэн ч түүний гарнаас Жонгүг барин өөр лүүгээ харуулаад уруул дээр нь шуналтай нь аргагүй үнсэх нь тэр.
Тэд хоёул инээмсэглэн шатаар буусаар гал тогооны өрөөнд орж ирэн тогоочдын бэлдсэн өглөөний цайг уун сууцгааж байв.
"Өнөөдөр эрт тарж болохгүй юу?"
"Тэгэж яах юм?"
"Болзоцгооё"
Жонгүгийн хэлсэн үгэнд Тэхён идэж байсан хоолондоо хахан хажуудаа байсан уснаас авч уулаа. Учир нь энэ 3 сарын хугацаанд тэд нэг ч удаа болзож үзээгүй. Зарим нэг зүйлсийг хасаад үзвэл тэд үнсэлцэхээс өөр зүйл бараг л хийгээгүй. Түүнийг гэнэтхэн ингэж хэлсэнд нь Тэхён гайхах нь тэр.