Taehyung's POV:
"Эра эгчээ? Бид нарт цайны цаг гэж байдаггүй хэрэг үү?"
Эвшээлгэсээр хэлвэл Эра эгч инээгээд
"Цайны цагтай болчихвол бидэнд орлого орж ирнэ гэж санаа юу?"
"Цайны цагтай байсан бол жоохон унтчихгүй юу?"
"Өчигдөр шөнө унтаагүй хэрэг үү?"
"Тиймээ, бараг л"
"Юу хийгээд унтдаггүй юм? Видео тоглоом тоглоо юу?"
"Үгүй ээ, зүгээр л хувийн аж- Тавтай морилно уу?"
Яриаг минь таслан хаалганы дээр байдаг жижигхэн хонх дуугарсанд би арай гэж хэлчхээд Эра эгчээс харцаа салган дээш өндийлөө.
"Өө сайн уу Жимин аа?"
"Сайн уу Эра эгчээ?"
Өнөөх Жимин гэгч Эра эгч рүү харж инээн хэлчхээд очин тэвэрвэл Эра эгч ч бас түүнийг тэврээд "Ойрд завтай байгаа байхнээ?"
"Тиймээ, тэгээд л энд ирлээ"
"Танилц Тэхёнаа! Энэ миний найз дүү гэж хэлж болохоор хүн буюу чамд кофе болон shake яаж хийх талаар заахаар ирсэн юм"
"Сайн байна уу? Тэхён гэдэг."
"Жимин гэдэг"
Түүнтэй гар барьчхаад Жимин гэгчийн араас орж ирсэн хүмүүсийн захиалгыг авж байвал Жимин миний бэлдсэн жижигхэн аяган бялуунуудыг хүмүүст аваачиж өгчхөөд нааш хүрч ирэн "Өмнө нь уулзаж байснаасаа өөр болчихжээ?"
"Уучлаарай бид өмнө нь уулзаж байлуу?"
"Хэдтэй юм?"
"Миний асуултанд хариулсангүй?"
"Чи ч бас"
"22?"
"Чиний асуултанд хариулах ээлж үү? Тиймээ бид өмнө нь уулзаж байсан"
Тэрээр эхний өгүүлбэрээ инээн хэлчхээд миний асуултанд хариулахад нь би түүнтэй хэзээ уулзсанаа толгой дотроо эргэцүүлж эхлэлээ.