39

1.6K 206 14
                                    

"Чи яагаад яваагүй юм?"

Тэд Жонгүгийн машинд суух ба хэсэг хугацаанд чимээгүй байсны эцэст Жонгүг ам нээн асуув.

"Хэсүгийн хэлсэн үгнээс болоод л"

"Сонин юм аа, биднийг бараг л 7 сар хэртэй хол байх хугацаанд хэн ч ингэж эвлэрүүлээгүй байтал Хэсү хэдхэн үг хэлээд л биднийг ингээд хамтад нь байлгаж байдаг."

"Та бас Хэсүтэй ярилцсан хэрэг үү?"

"Тийм ээ, харин яг одоо Хэсүтэй эртхэн ярилцдаг байж гэж бодоод сууж байна"

"Тийм ээ, би ч гэсэн"

"Аав чинь уурлаагүй юу? Ингээд шууд над руу ирэхэд чинь?"

"Уурласан. Өмнө уурлаж байгаагүйгээрээ их уурласан"

"Тэгвэл чи явахаа больчихсон уу?"

"Энд ирсэн ч явахаа больсон гэсэн үг биш шүү дээ."

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Тэхёны нүднээс нулимс урсах ба Жонгүгийн мөрийг налан жаахан хүүхэд шиг л уйлж байв.

"Зүгээр л кино шүү дээ Тэхён аа. Тайвшир."

Жонгүг түүний нурууг илсээр хэлсэн ч Тэхён тайвшрах шинжгүй байсанд тэрээр Тэхёныг өргөн өвөр дээрээ суулгаад "Одоо жаахан тайвшраад, гүнзгий амьсгаа авчих"

Тэрээр Тэхёны духан дээр үнсэнгээ хоёр тийшээгээ найгаж байвал Тэхён тайвширсан бололтой Жонгүгийг зөрүүлж тэврэв.

"Тийм өрөвдөлтэй байсан хэрэг үү? Ингэж уйлж байхыг бодвол? "

"Тийм ээ. Гэхдээ үнэнийг хэлэхэд би энэ киног үзээд өнгөрсөн 5н сарыг яаж өнгөрүүлснээ бодсон. Кинон дээр хоёр талд нэг нэгнээ хүлээсээр байгаад сүүлд нь өөрсдийн гэсэн гэр бүлтэй болсон хойноо уулзаад бие биедээ хичнээн хайртай байснаа ярилцаад дуусаж байна. Бид хэрвээ эвлэрээгүй байсан бол яг л ийм байдалтай байх байсан байх. Би ч өөрөө зовоод, та ч мөн адил зовж байгааг мэдсээр байж хоёул, хоёул бие биенээ хүлээж байгаад зэрэг алхам хийсэн шүү дээ. Хэрэв ингээгүй бол бид маш өрөвдөлтэйгөөр амьдарлаа дуусгаж хоёулаа шархалж л хоцрох байсан, тийм биз дээ?"

Daddy's little monsterWhere stories live. Discover now