16

2.2K 242 15
                                    

"Хэрвээ дураараа хүний зүйлд хүрмээр байвал энэ гэрээс явж болно!"

Жонгүг гартаа барьсан жаазтай зургаа газар шидэн, Тэхён лүү муухай харсаар өрөө рүүгээ яваад орчихсонд Тэхён түүнийг өрөө рүүгээ орсон дариуд шуудхан л нулимс нь урсах бөгөөд, газар хагарсан жаазны шилийг нь түүн хогийн саванд хийх аж.

Удалгүй Тэхёны халаасанд утас нь хангинаж эхэлсэнд Тэхён санаа алдан утсаа гаргаж ирэн дуудлагыг авлаа.

Тэхён: "Ю..юу байна Сонху?"

Сонху: "Хөөе! Өнөөдөр уулзана гэснээрээ уулзана биз дээ?"

Тэхён: "Уучлаарай миний бие таагүй байна. Та хоёр уулзчих"

Taehyung's POV:

Одоо ч урсах нулимсаа арчингаа түүнийг яагаад ингэж ихээр уурласанг гайхаад барсангүй. Тиймээ, хуучин эхнэрийнх нь зургийг гэнэт нэг babyboy нэртэй хүн гаргаад ирчихсэнд уурлах нь мэдээж хэрэг л дээ.

Өрөөндөө орж ирэн цүнхээ аваад бүх хувцаснуудаа хийн явахад бэлэн боллоо. Түүний сэтгэлд би түүнтэй унтдаг babyboy нэршилтэй хүн шүү дээ. Одооноос нүдэнд нь харагдахгүйгээр энэ харилцаагаа таслахад л болно. 

Гарахаасаа өмнө түүний өрөөний хаалгыг тогших гэснээ болин эргэж харалгүй гэрээс нь гарч яван такси барьлаа.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Jungkook's POV:

Түүнийг Хэжон бид хоёрын зургийг гаргаад ирсэнд яахаа мэдэхгүй хэсэг гацчихав. 7 жилийн өмнө авхуулж байсан бидний зураг..

Өөрийн мэдэлгүй нас барсан тэрнийг минь дурсамжийг сэдрээж орхисонд уур болон харуусал зэрэг төрөн түүнд муухай ааш гаргачихав.

Өрөөндөө орж ирээд удаагүй байхад доор хаалга хаагдах сонсогдов. Мэдээж тэр надад гомдсон байх, ганцаараа байж өөрийнхөө сэтгэлийг засах цаг өгөх хэрэгтэй.

Шүүгээнээсээ виски гаргаж ирэн хундагалаад ууж эхлэлээ.

Author's POV:

Жонгүг өрөөндөө хоёр шил виски дуусгасан байх бөгөөд шүүгээн дэх виски нь дуусчихсанд амандаа хараал тавьсаар өрөөнөөсөө гарж явахдаа өөдөөс нь харсан Тэхёны өрөөг олж харах нь тэр.

"baby бишээ одоо чи надад гомдчихсон байгаа болохоор чамайг Тэхён гэж дуудъя! Тэхён~аа? унтаж байна уу?"

Daddy's little monsterWhere stories live. Discover now