28

1.4K 191 25
                                    

"Ажлаасаа гарахдаа гадуур хувцсаа заавал товчлоорой за юу? Өвөл болчихсон болохоор хүйтэн байна. Мэдэж байгаа биз?"

"Ойлголоо daddy. Та надад наад өгүүлбэрээ бараг 5н удаа хэлсэн шдэ. Одоо ажилдаа явахгүй бол хоцрох нь"

"Миний машинуудаас нэгийг нь аваад явах юм уу?"

"Хэрэггүй ээ daddy, би өөрөө явж чадна. Харин та намайг ажлаас тарахаар ирээд аваарай за юу?"

"Үгэнд орохгүй муухай babyboy вэ? Би daddy чинь юм уу чи миний daddy юм уу?"

"Уучлаарай daddy танд олигтой анхаарал хандуулж чадахгүй байгаад, удахгүй компани жигдрээд гайгүй болохоор тантай хамт өдөржингөө гэртээ байна аа. Баяртай~"

Аль хэдийн 11 сар гарсан байх бөгөөд Тэхёны аавын компани жаахан асуудалтай байгаа учраас Тэхён ч түүнийгээ дагаад завгүй болсон ба гэртээ хүртэл ажиллаж байгаа нь Жонгүгт хэцүү санагдах аж.

Харин Жонгүг хэсэг хугацаанд амралтаа авсан бөгөөд Тэхёнтай хамт өвлийн аялалд гарахаар төлөвлөсөн байсан ч Тэхёны завгүй байдлаас болон гэртээ Ёнтаныг харан өнжих болсон билээ.


~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

"Тан~ хоёулаа гарч салхилах уу? Чи ч гэсэн уйдаж байгаа байхдаа надтай хамт хоёулахнаа байхаар? Гэхдээ зүгээр дээ, би царайлаг болохоор чи уйдсан үедээ над руу харахад л болно за юу?"

Жонгүг гадуур хувцсаа өмсөх зуураа Ёнтантай ярих бөгөөд Ёнтан тэрнийг нь тоосон шинжгүй хаалганы хажууд очин зогслоо.

"Хоёулаа яршиг, аавын чинь ажил дээр очих уу? Тэгээд тарахыг нь хүлээе. Гэртээ уйдаж сууснаас л дээр биз дээ тийм ээ? Өлсөөд байвал би чамд гоё хоол авч өгнөө."

"За байз, чамд юу өмсүүлж гаргадаг юм бол оо Тан~ гадуур хувцас чинь хаана байгаа юм айн?"

Жонгүг хэсэг хувцасны шүүгээг ухсаны эцэст санаа алдан өөрийнхөө куртикан дотор хийн тэвэрсээр гэрээсээ гарлаа.



~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

"Тэхён аа~ Чамтай хүн уулзах гээд хүлээж байна."

Нэгэн эмэгтэй эелдгээр инээмсэглэн хэлчхээд өрөөнийх нь хаалгыг хаавал Тэхён өөдөөс нь инээмсэглэсээр толгой дохин компьютерээсээ түр хөндийрөн өрөөнөөсөө гарлаа.

Daddy's little monsterWhere stories live. Discover now