20

2.3K 218 7
                                    

"Тэгэхээр намайг ямар хэргээр дуудсан юм?"

Жонгүг цэвэрхэн хослол өмссөн эмэгтэйн урд очиж зогсоод хэлвэл өнөөх эмэгтэй бага зэрэг инээн суудлаасаа босоод Жонгүгийг тэврээд "Ингэж нэг юм гэртээ ирдэг байжээ?"

"Гол зүйлээ хурдхан ярьчихвал зүгээр байна?"

"Муухай ааштай хэвээрээ байх шив? Өнөөдөр миний төрсөн өдөр, хүүтэйгээ хамт тэмдэглэж болно биз дээ?"

"Чиний хүү болсноо санахгүй юм?"

Жонгүг жуумалзан хэлчхээд сандлаасаа босон өнөөх эмэгтэйд бага зэрэг бөхийгөөд гарахаар хаалга руу эргэвэл эмэгтэйн хэлсэн үг түүнийг зогсооход хүргэв.

"Жихунаас арай гэж салгаад Хэжонтай нийлүүлж байхад Хэжоныг нас барсны дараа ахиад ижил хүйстнээ сонирхдог болчихоо юу Жон Жонгүг!!"

"Таньд ямар хамаатай юм? Миний ямар хүйстээ сонирхох?"

"Миний хүү болохоор хамаатай байгаа юм!"

"Би аавыг нас барснаас хойш таны хүүхэд байхаа больсон! Өнөөдөр таны төрсөн өдөр байж болох ч бас аавын нас барсан өдөр. Ойлгож байна уу!! Муу--"

"Хэний өөдөөс том дуугараад байгаа юм!"

Эмэгтэйн ажлын өрөөнд тас хийх дуу гарч, Жонгүгийн ээж Жонгүгийг алгадсан байх бөгөөд Жонгүг хацраа барьсаар ээж рүүгээ хорсолтой гэгч нь хараад

"Та намайг төрүүлэхээс өөр юу хийсэн юм? Аавыг нас барахад ганц ч дусал нулимс унагаагаагүй юм байж намайг өөрийнхөө хүүгээ гэж хэлэхээс ичихгүй байна уу?"

Жонгүг хариугүй урсах гэж байсан нулимсаа барьсаар хэлчхээд өрөөнөөс гаран хонгилоор явсаар шатны ойролцоо байх өрөөг өнгөрөн явж байхдаа зогсоод гүнзгий амьсгаа аван өнөөх хаалгыг онгойлгон дотогш орлоо.

"Яг өмнөх шигээ"

Жонгүг зузаан тоосонд дарагдсан тавилгуудыг хуруугаараа шүргүүлэн явсаар эцэст ханан дээр өлгөсөн зурагнууд дээр ирлээ.

"Санаж байна"

Ханан дээр бяцхан Жонгүг аавтайгаа инээмсэглэн авхуулсан зурагнууд байх бөгөөд, цаад тал руу нь явах тусам Жонгүгийн том болж буй зурагнууд байх бөгөөд хамгийн сүүлд Жонгүг болон Жонгүгийн аав хоёрын голд Хэжоны инээмсэглэн авхуулсан зураг байх аж.

Daddy's little monsterWhere stories live. Discover now