3

2.7K 258 8
                                    

Өглөө сэрүүлэгний дуугаар нүдээ нухалсаар орноосоо өндийн сэрүүлгээ унтраагаад гадагш цонх руу харвал өнөөдөр тэнгэр бүрхэг байх аж.

Толгой жаахан өвдөөд байсан учир шүүгээнээсээ толгойны эм авч уучхаад шүршүүрт орохоор угаалгын өрөө рүүгээ явлаа.

~~~~~~~~~~~~~~~~~~~~
Author's POV:

Өглөөний 8:30 болоход хэдхэн минут дутуу байх бөгөөд Тэхён одоог хүртэл гэрээсээ гараагүй байх аж.

"Бурхан минь! Хааччихдаг байнаа?"

Тэхён амандаа үгэлсээр унтлагынхаа өрөөнд орж ирэн орныхоо хажууд бахй шүүгээнийхээ цагийг харчхаад уулга алдан хурдхан шиг гэрээсээ гаран гүйлээ.

Тэрээр утсаа хайж байсан бөгөөд хувцасаа өмсөөд гарахаасаа өмнө гэнэтхэн утсаа аваагүйгээ санан гэрээсээ хайсан боловч олдоогүй билээ.

"Чи 20 минут хоцорлоо Тэхёнаа?"

"У..уучлаарай менежерээ. Би утсаа алга болгоод хоцорчихлоо"

Тэхён амьсгаадсаар хэлэн доош бөхийвөл Эра түүнээс холдон үргэлжлүүлэн хийж байсан зүйлээ хийж байх бөгөөд Тэхёныг арын өрөөнд орж хувцасаа солихыг хэллээ.

"Эхний өдөр чинь болохоор энэ удаад зүгээр өнгөрөөе. Би цагаа барьдаггүй хүнд дургүй лдэ"

Эра зүүсэн шилээ дээшлүүлэн Тэхён руу харангаа хэлвэл Тэхён ахин уучлалт гуйгаад юу хийх ёстойгоо асуулаа.

"Удахгүй чамд кофе болон shake яаж хийх талаар заахаар хүн ирнэ. Тэр болтол одоо орж ирсэн үйлчлүүлэгчдийн захиалгыг авч байгаарай."

"Ойлголоо"

"Утсаа алга болгосон гэсэн биз дээ? Олсон юм уу?"

"Үгүй ээ, өчигдөр найзуудтайгаа уулзах даа л хаячихсан бололтой"

Хариуд нь Эра толгой дохиод арын өрөө рүү ороод явчихав.

Удалгүй хаалганы хонх дуугаран хэн нэгэн орж ирэхэд Тэхён аяган бялууг өрөн тавингаа "Тавтай морилно уу?"  хэмээн эелдэг гэгч нь хэллээ.

Өнөөх орж ирсэн хүн Тэхёны өмнө хүрч ирэн зогсоод ямар ч үг хэлэхгүй байсанд Тэхён гайхан дээш харахдаа золтой л цус харвачихсангүй.

Өнөөх орж ирсэн хүн Тэхёны өмнө хүрч ирэн зогсоод ямар ч үг хэлэхгүй байсанд Тэхён гайхан дээш харахдаа золтой л цус харвачихсангүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Daddy's little monsterWhere stories live. Discover now