Санал болгох дуу: The crossing /Gavin Luke/
A dark academia playlist /heleneelinor/ 33:06———————————————————
———————————————————
"Захирлаа? *** компаний төлөөлөгч таньтай уулзахаар ирсэн байна"
"Оруулчих"
Тэхёны аав бага зэрэг хөмсөг зангидсаар хэлчхээд суудлаасаа босон урд нь харагдах буйдан дээр суулаа.
"Сайн байна уу? *** компанийг төлөөлөн ирлээ. Манай талаас танайхтай хамтарсан гэрээгээ цуцлах саналтай байна"
"Бүр мөсөн дуусгахаар шийдчихсэн юм биз дээ? Ойлголоо, хүсэлтийг чинь хүлээж авлаа. Хэн хэнд нь алдах зүйл үгүй учраас"
"Та энд гарын үсгээ--"
"Захирал чинь яагаад өөрийн биеэр ирээгүй юм дээ?"
"Манай захирал одоохондоо завгүй байгаа--"
"Завгүй гэвэл хэн ч гэсэн завгүй л байна. Захирлыгаа надтай уулз гэж хэлээрэй. Одоо гар"
Тэрээр цаасан дээр гарын үсгээ зурчхаад ийнхүү хэлвэл өнөөх төлөөлөгч нь муухай харсаар гарч явав.
"Жон Жонгүг, хүүтэй минь эхлүүлсэн харилцаандаа шантарсанд чинь баярлаж байна"
Тэхёны аав өөр өөртөө шивнэж хэлчхээд утсаа аван нарийн бичиг лүүгээ залгаад "Тасалбараа захиал даа, явахаар шийдчихлээ"
~~~~~~~~~~~~~~~~~~~~
"Жонгүг ахаа, та үнэхээр ингээд дуусгачхаж байгаа юм уу? Тэхён ах яах болж
байна аа?"Хэсү унтахаар хэвтэх Жонгүг дээр очин татаж чангаасаар асуувал Жонгүг "Би юм ярьмааргүй байна" хэмээн цааш харан хэвтээд өгөв.