Side story /end/

1.1K 130 23
                                    

Нар нүүрэн дээр тусаж амар амгаланг нь эвдсэнд Тэхён ярвайсаар сэрээд эргэн тойрноо харвал түүний бэлхүүсээр тэврэн унтах Жонгүгийг олж харав.

Аль болох Жонгүгийг сэрээхгүйг хичээн босох гэвэл тэрээр гараа улам чангалан Тэхёныг тэврэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Аль болох Жонгүгийг сэрээхгүйг хичээн босох гэвэл тэрээр гараа улам чангалан Тэхёныг тэврэв.

"Өглөөний мэнд Тэхёние~"

"Н..нарийн бичгээ гэхэд л болно шүү дээ. Өглөөний мэнд"

"Яагаад чамайг тэгэж дуудах ёстой гэж мм Тэхёние?"

"Н..надад эвгүй байгаа болохоор л тэр."

"Намайг Жонгүг гэж дуудаж болно гэж би өчигдөр хэлсэн байх аа? Тэгэхээр би ч гэсэн чамайг Тэхён гэж дуудаж болно гэсэн үг. Одоо босоод өглөөний цайгаа ууцгаая"

Жонгүг орноосоо босохоосоо өмнө Тэхёны уруул дээр хөнгөхөн үнсчхээд өрөөг орхивол тэрээр инээмсэглэсээр үлдэв.

...

"Үнэхээр ганцаараа явахдаа итгэлтэй байна уу?"

"Тийм ээ, надад чөлөө өгсөнд баярлалаа захирлаа. Одоо та ажил руугаа явдаа"

Бараг л шөнөжин ярилцсаны үндсэн дээр Тэхён, Жонгүгийн гэрт хэсэгтээ амьдрахаар болсон ба Тэхён эд зүйлсээ авахаар шийдсэн нь энэ байв.

"Тэр ямар нэг хачин зүйл хийвэл шууд над руу залгаарай за юу? Ер нь оччихоод тэгээд буцаад ирэхдээ залгаарай"

"Надад тэгэж их санаа зовсны хэрэггүй дээ захирлаа. Хэдий өчигдөр шөнийн яриа биднийг бага зэрэг ойртуулах алхам болсон ч шуудхан хосууд юм шиг аяглах надад эвгүй байна. Орой уулзацгаая"

Жонгүгийг ямар нэг зүйл хэлэхээс өмнө Тэхён гараад явчихсанд Жонгүг нүдээ эргэлдүүлсээр үлдэв.

Daddy's little monsterWhere stories live. Discover now