"Өнөөдөр амарч байгаа юм уу babyboy?"
"Тийм ээ"
Тэхён аман дахь хоолоо идэж дуусгачхаад хажуу дахь усаа уухаасаа өмнө хариулчхаад Жонгүг рүү харвал Жонгүг инээн гадуурх хувцасаа өмсөөд Тэхёны амны хажууд наалдсан будааг авж өгөх аж.
"Тэгвэл би ч бас явахгүй байж болно биз дээ?"
"Болохгүй ээ, та захирал би чинь ажилтан. Захирал юм чинь заавал явах хэрэгтэй гэдгийг мэддэггүй юм уу daddy?"
"Ойлголоо, үглэж эхлэхээс чинь өмнө явъя даа"
"Хөөе! Би хэзээ үглэж байсан юм."
Тэхён Жонгүг рүү муухай харсаар хэлчхээд саяхан хөргөгчнөөс авсан алимаа том хазсаар шатаар дээшээ өгслөө.
"Өнөөдөр ажилдаа яваагүй юм чинь орой гэртээ ажилтай шүү babyboy!!"
Жонгүг орилон хэлчхээд инээсээр гарч явбал Тэхён унтлагын өрөөндөө чанга чанга инээсээр үлдлээ.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
"...чи энийгээ тайлан гэж хэлж байгаа бол манай компанид ахиж ажиллах шаардлагагүй И нарийн бичгээ? Би чамд заавал цэцэрлэгийн хүүхдэд заадаг шиг үг үсэг бүрээр нь тайлбарлаж өгч байж чи тайлан бичиж сурах юм уу? Чи халагдсан."
Жонгүг уурласаар хэлчхээд гартаа байх цааснуудыг өнөөх хүүхэн лүү шидчихээд өрөөнөөсөө гаран явлаа.
Жонгүг тайвшрахыг хичээн гүнзгий амьсгаа авсаар цахилгаан шатанд суухдаа халааснаасаа утсаа гаргаж ирэн Тэхён лүү залгавал Тэхён утсаа авсангүй.
Тэрээр бага зэрэг тайвширсан ч хөмсгөө зангидан нэг давхарт буухдаа хэн нэгнийг мөргөж орхих бөгөөд замд нь гай болсон нэгнийг дотроо хараасаар доош харвал танил царай харан гацаж орхив.
Харин нөгөө талд Тэхён таксинд явах бөгөөд гэртээ уйдаж байсан тэрээр Жонгүгт хоол аваачиж өгөхөөр очиж байх бөгөөд компани дээр нь ирэн Жонгүгийн өрөөнд орохоор явж байхдаа Жонгүг болон нэгэн эрэгтэйг хамт байхыг харлаа.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
"Ж..Жонгүг хён уу?"
"Жихун?"
Жонгүг гайхсан байдалтай ийнхүү хэлэх бөгөөд түүнийг өнөөх залуугийн нэрийг хэлсэн дариуд Жихун Жонгүгийг тэврээд авах бөгөөд инээмсэглэн "Бурхан минь! Тантай ингэж таардаг байжээ? Өө, уучлаарай ажлын газар дээр чинь ингэж тэвэрч болохгүй байх лда"