30

1.3K 205 22
                                    

"Өнөөдөр ч бас сайн байсан биз дээ daddy?"

Гаднаас орж ирэх Жонгүгийг харан буйдан дээр суусан хэвээрээ ийнхүү хэлвэл Жонгүг муухан инээмсэглэн толгой дохиод "Тиймээ, харин миний babyboy өнөөдөр юу хийвдээ?"

"Өмнөх шигээ л хийцгүйрээд л, Ёнтантай тоглосон"

Тэхён бага зэрэг инээмсэглэн хэлчхээд эргэн зурагтаа үзэж эхлэвэл Жонгүг усанд орохоор явлаа.

"Хөөх, аль хэдийн 23 цаг болчихжээ? Тан~ хоёулаа явж унтах уу?"

Тэхён Ёнтаныг тэврэн явсаар өрөөндөө орж ирэн ороо засан, шүдээ ч угаалгүй хэвтээд өгөх ба бага зэрэг хөмсгөө зангидсан байх нь тэр.

Удалгүй Жонгүг ч шүршүүрээс гарч ирсэн бололтой унтлагын өрөөнд орж ирэн юу ч дуугаралгүй орон дээр суугаад "Тан? Аав чинь унтчихсан юм уу? Ийм хурдан уу? Тэгвэл чи ч гэсэн унтах хэрэгтэй юм байна даа"

Тэрээр хэлснийхээ дараа хүндээр санаа алдан цааш харан хэвтэх Тэхёны уруул дээр үнсэх гэснээ болин хацар дээр нь хөнгөхөн үнсэн холдоод хөнжилдөө орлоо.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Шөнийн 2:27 минут

"Хэсү, бурхан минь даарч байна уу?"

Тэхён цурам ч хийлгүй 2 цаг хүргэсэн бөгөөд Хэсүгийн эцэс төгсгөлгүй "гараад ир" гэх утгатай мессеж-ээс болон гадаа гарч иртэл Хэсү нилээд удаан хүлээсэн бололтой зогсож байсан ба Тэхён түүнд өөрийн гадуур хувцсаа өмсүүлэн ийнхүү хэллээ.

"Үгүй ээ, даарахгүй байна"

"Худлаа ярь, чиний хамар, хацар гээд улайгаагүй газар алга"

"Тэр яах вэ. Та одоо болтол унтаагүй юу хийж байсан юм?"

"Зүгээр нойр хүрэхгүй байсан юм. Харин чи? Гэртээ харихгүй энд юу хийж байгаа юм?"

"Найз залуутайгаа шөнийн болзоо хийчихээд, өдрийн болсон явдлаас болоод танд хэцүү байгаа гэж бодоод ахтайгаа ярилцаад танд тайлбарлаж хэлэх гээд хүрээд ирсэн юм"

"Тайлбарлах гэсний хэрэггүй ээ, Жонгүг ахыг чинь хэлтэл би тэвчээртэй хүлээж байх болохоор ганц ч үг цухуйлгаж болохгүй шүү"

Daddy's little monsterWhere stories live. Discover now