34

1.3K 212 20
                                    

Тэхён сэргэснээсээ хойш эмнэлэгт 2 хоносон бөгөөд ахин эм уух эсвэл хоолоо идэхгүй байх асуудал үүсэхгүй байсанд аав нь бага ч гэсэн тайвшран гэртээ харихаар явсан байлаа.

Хэдий Тэхёны бие сайжирсан ч тэрээр нэг их зүйл ярихгүй, зүгээр л гадаах цонхыг ширтээд мөн минут тутамд санаа алддаг болсон нь аавынх нь санааг зовоох аж.

Тэхёны өрөөний хаалгыг тогшин эмч орж ирэх ба өрөөг гүйлгэн хараад шилээ дээшлүүлэн "Аав чинь байхгүй байгаа хэрэг үү?"

"Тийм"

Тэрээр товчхон хариулт өгчхөөд санаа алдан хөнжлөө нөмрөхөөр эргэвэл эмч түүний дэргэд очин "Хүнд хорт хавдар тусчихсан мэт битгий аашлаад бай. Аав чинь чиний төлөө, чамайг зүв зүгээр ингээд хэвтэж байгааг мэдсээр байж сахиж байгааг харахгүй байна уу? Аавыгаа ирэхээр надтай уулз гэж хэлээрэй"

"Та залуу хүн гэхэд муухай ааштай юм"

"Би аашаараа хүн эмчилдэггүй"

"Би удахгүй тань дээр өөрөө очъё оо. Аав маргааш л ирэх байх"

"Тэгвэл өрөөндөө хүлээж байя"

Эмч шилээ дээшлүүлсээр хэлчхээд гаран явбал Тэхён хүндээр санаа алдан хэсэг хэвтсэний эцэст орноосоо босоод эмнэлэгийн хувцасны гадуураа цамц өмсөн өрөөнөөсөө гарлаа.

Улсын том эмнэлэг гэхэд их л чимээгүй орчин түүнийг угтаж авах ба урт цагаан хонгилоор явсаар шатаар доош буун эмчийн өрөө рүү зүглэлээ.

"Надтай юу ярих гэсэн юм?"

Эмчийн өрөөнд орж ирэн сандал дээр суунгаа хэлвэл эмч гартаа барьсан кофегаа уусаар түүн лүү харан "Уг нь аавтай чинь л ярих байсан юм. Нэгэнт чи ирчихсэн учраас, шулуухан хэлэхэд чи одоо зүгээр болчихсон учраас өрөөний бөглөөс бололгүй бусад өвчтэй хүмүүстээ өрөөрөө суллаж өгөөд гарчихвал дээр байна. Манайх хэдий том эмнэлэг ч гэсэн өрөөний хүрэлцээ багасаж байга--"

"Та намайг эмнэлгээсээ хөөж байнаа гэх гээд байна уу?"

"Үгүй ээ, чамайг эдгэрчихсэн учраас гар гэх гээд байгаа юм"

"Долоо хоног байж болно гэсэн биз дээ? Эмчийн ямар ч ёс суртахуунгүй хүн юм. Залуу хүн болохоор ч аргагүй юм. Эсвэл эрэгтэй болохоор ийм хайнга байгаа юм уу?"

Daddy's little monsterWhere stories live. Discover now