10 сар.
Уйтгартай 10 сар.
Цонхны хөшиг салхинд хийсэн, ангид хүйтэн агаар орж ирэх нь тэднийг сэргэг байхад туслана. Үгүй бол хөгшин багшийн түүхийн хичээл дээр сэрүүн үлдэх хүн ховор байх биз.
Эхний эгнээний дунд хэсэгт суун дүрэмт хувцасаа дэндүү нямбай өмссөн залуу ганцаараа самбарын өмнө зогсоод нэгэн хэмнэлээр уйтгартай ярих багшийн үгийг нэгд нэгэнгүй бичиж тэмдэглэнэ. Түүний харцнаас л энэ хичээлд хэчнээн дуртай гэдгийг төвөггүй мэдчихээр тийм л идэвхитэй байлаа.
Удалгүй түүний ширээн дээр тавьсан утас чичирхийлэн дэлгэцэн дээр 'Жонгүг' хэмээн тэмдэглэсэн нэр тодорлоо. Залуу түүний нэрийг олж харсан даруй нүд нь томрон үзгээ хаяад багш руугаа их л эмээсэн харцаар харсаар зөвшөөрөл хүсэн ангиас хамаг хурдаараа гарч ирэв.
"Байна, Жонгүг?"
"Юу хийж байна?"
"Хичээлтэй байна. Чи тасалчихсан юм уу?"
"Тийм ээ, уйдаад байна. Хүрээд ир, Жимин."
Жимин багахан хөмсөг зангидаад "Гэхдээ би хичээлтэй байна шүү дээ. Дуусгаад очиж болохгүй юм уу?"
"Кан багшийн уйтгартай түүхийн хичээл биз дээ? Зүүрмэглэж суухаар ирж надтай хөгжилд л дөө."
"Болохгүй ээ, ирэх долоо хоногт шалгалттай. Бэлдэхгүй бол сайн оноо авч чадахгүй."
Жонгүг утасны цаана хэсэг чимээгүй байсны эцэст "Үнэндээ би гунигтай байна. Чамайг санаад, харахыг хүссэн юм. Хүсэхгүй байгаа бол зүгээр ээ. Дараа уулзъя."
Жонгүгийн хоолой хувиран хүйтэн сонсогдож эхлэхэд л Жиминий нүд багахан сандрал тодруулах бөгөөд хүндээр санаа алдаад "О-ойлголоо. Одоо очлоо. Хаана байгаагаа зурвасаар илгээчих."
Дуудлага тасрахад Жимин багахан инээмсэглэн утсаа халааслана.
Санаад байна, хармаар байна.
Жимин анги руугаа эргэж орсонгүй, шууд л сургуулиас гаран Жонгүгийн байгаа газар луу хурдаллаа. Такси барин хаягаар нь ирвэл хүн ихтэй хоолны газар байх бөгөөд тэр машинаас буун ахин зурвасаа харан шалгав ч яг л зөв газраа ирсэн байлаа.
Хаалгаар дотогш орон Жонгүг рүү залгангаа нүдээрээ хайвал цонхны дэргэдэх суудал дээр хэдэн найзтайгаа цуг хооллож байгааг нь олж харлаа. Жонгүг ч түүнийг олж харсаар суудлаасаа босон ирэв.
YOU ARE READING
Blue & Grey
FanfictionЗаримдаа цөхрөн унах бол зөв сонголт. Харин итгэл найдвар чамайг зовлонгоос чинь илүү зовоох болно.