[7]

1K 202 45
                                    

Өдөр ирэх тусам, шөнө өнгөрөх бүр, нар жаргаж, сар хэдэнтээ тэнгэрт хөөрсөөр цаг хугацаа урсахын хэрээр тэд нэгэндээ ойртсоор байлаа.

Тэхёны зурвасгүй эхлэх өглөө гэж үгүй, тэдний гэрийн хаалганаас Жиминийг оруулчихаад буцаагүй орой гэж үгүй болсон. Тэхён түүнийг аюулгүй хүргэсэн хойнрюоо л сэтгэл нь амарч, бүрэнхийд ганцаар алхан харихдаа уруулдаа инээмсэглэлтэй буцдаг болчихсон. Харин яг хаалгаа татахтай зэрэгцэн мэдсэн мэт л Жимин "Харьчихсан уу?" гээд зурвас бичдэг. Тэгээд Тэхён гудсан дээрээ тэрийж унаад ходоодоо тэжээхээ ч умартан тэд хоорондоо зурвас солилцоно.

Ганцаараа инээд алдана, зурвас хүлээж утсаа гөлөрнө. Үүр хаяарахтай зэрэгцээд зүүрмэглэх нойрноос нь сэрээх сүүлийн зурвас Жиминээс ирэхдээ "Одоо унт даа. Сайхан амраарай, найз минь." гэсэн байна.

Зөвхөн тэр хоёрхон үг л нар мандтал Тэхёны нойрыг үргээж орхидог.

Найз минь,

Найз чинь байхыг хүсэхгүй байна.

-

Ахин нэг өдрийн хичээлийн дараа Тэхён Жиминийг хүлээн ангиас нь холхон зогсоод харж эхэллээ. Харин Жимин зуршил мэт л шууд түүний байгаа газрыг мэдээд ирнэ.

"Харих уу?"

Жиминий үгэнд Тэхён хачин догдлол мэдэрч буйгаа гайхаж орхилоо. Тэгээд уруулныхаа үзүүрийг өргөх төдий инээмсэглээд зэрэгцэн алхаж эхлэхдээ гараа халааслан,

"Тэгье ээ. Харицгаая."

Өдөр ирэх бүрт хүйтрэх цаг агаар, харин Тэхён хэзээ ч даарч алхаагүй.

"Маргааш шалгалттай. Бүтэн хоёр долоо хоног нойргүй гүрийсний хэрэг одоо л гарах байх."

Жимин ядарсан янзтай ийн хэлэх нь Тэхёны жинхэнэ инээдийг хүргэх шиг болов. Ердөө л энэ. Жимин нойргүй хонон хичээлээ хийхдээ түүнийг садаарал болгон ашигладаг хэрэг.

Шөнө намайг сэрүүн байлгаарай.

Гэртээ орохоос өмнө хэлдэг үг нь шүү дээ. Үнэн гэвэл... Хэн ч чамайг буцаан хайрлах албагүй. Адилхан мэдрэхгүй байлаа гээд буруутан хэзээ ч биш.

"Өнөөдөр бол эрт унтаж нойроо авах хэрэгтэй байх."

Жимин нүдээ анихдаа толгой дохин тэд хааяа л үг солилцсоор Жиминий гэрийн гадаа иржээ.

"Харанхуй болчихлоо. Болгоомжтой яваарай."

Жимин гэрийнхээ гадаа ирчихээд өөдөөс нь харсаар өдөр бүр энэ үгийг хэлж өгдөг. Тэгэхэд нь Тэхён нүд рүү нь ширтээд хэсэг зогсдог юм. Эрч хүчээ нөхдөг болохоор... Дараа нь хамрыг нь бас уруулыг нь ажиглан чимээгүй зогсдог. Чихэндээ хүртэл зүрхний цохилтоо сонсоод хумс нь арьс руу шигдтэл гараа чанга атгаснаа хэдэн хормын дараа мэдэрнэ.

Blue & GreyWhere stories live. Discover now