[17]

967 185 13
                                    

"Жонгүг дараагийн тэмцээнд оролцохгүй."

Дасгалжуулагчийн үгэнд Жонгүгийн царай хувьсхийн жагсаалаас гараад,

"Ю-юу? Миний хөл эдгэчихсэн! Би тоглож чадна!"

"Тэмцээн сарын дараа гэхэд л болно. Харин чиний яс тэр хугацаанд бүрэн элгэж гүйцэхгүй.  Би чиний ирээдүйг бодсондоо л ийм шийдвэр гаргасан юм."

"Гэхдээ-"

"Тайлбар хэрэггүй. Шийдвэр хэдийн гарчихсан. Харин Жонгүгийн байрлалд Тэхён тоглоно шүү."

"ЮУ???"

Жонгүг биеэ барьж дийлэлгүй дасгалжуулагчийн өөдөөс орилж орхих нь тэр. Тэр багийн гол тоглогч байхад түүний хөлний жижигхэн гэмтэлээс болоод тэмцээнээс хасч, чухал байрлалд Тэхёныг түүгээр сольж байгаа нь байж боломгүй гутамшигтай санагдана.

Тэхён өөр лүү нь аймшигтай ширүүн харцаар ширтэхийг тоохгүй байхыг хичээх ч үнэндээ тухгүй байлаа. Бас тэр дотроо өөрийгөө зүхээд барсангүй. Жонгүгийн хөл рүү өшиглөж орхисон нь тэр өөрөө шүү дээ. Хэдий санаандгүй байлаа ч тэр үйлдлээс болоод Жонгүг одоо тэмцээнээс хасагдаж, сэлгээнд суухаар болчихлоо. Үүнд хамгийн их буруутай мэдэрч байгаа хүн нь Ким Тэхён билээ.

"Бэлтгэлдээ орцгооё."

Бүтэн бэлтгэлийн турш суудал дээр суухдаа Жонгүг хоёр гараа чангалан хамаг бие нь халуу шатан уураа барьж дийлэхгүй сууна. Түүний нүдэнд зөвхөн Тэхён л харагдаж талбай дээр Жонгүгийн оронд хамгийн чухал тамирчин болж хувирсныг хараад алахыг хүсч байгаагаа мэдэрнэ. Эцэст нь тэр талбайгаас холдон хүнгүй газар ирээд амандаа тамхи зуухдаа л хэсэг тайвширлаа.

-

Бэлтгэл дуусахад хэтэрхий их ядарсандаа удаанаар хувцсаа солин өмсөөд гарах Тэхён дотроо Жонгүгийн үүрэг энэ багт ямар чухал хийгээд дэндүү чадвартай нэгэн гэдгийг нь ойлгох аж.

Сургуулиас гарахад харанхуй хэдийн болчихсон байх агаад шууд л гэр лүүгээ зүглэсэн түүнийг ойртон ирэхэд нь байрных нь үүдэнд хэсэг залуус тамхилан зогсох агаад Тэхён анзааралгүй дэргэдүүр нь өнгөрөх гэтэл нэг нь замыг нь хаах аж.

"Дахиад сайн уу?"

Багийнхан нь байлаа. Тэхён гайхан хойш харвал сандал дээр Жонгүг хөлөө ачин суухдаа утаагаа түүн рүү чиглүүлэн инээж,

"Ядарсан харагдаж байх чинь?"

"Энд дахиад юу хийж байгаа юм?"

Blue & GreyWhere stories live. Discover now