[11]

948 190 32
                                    

Жиминий аав ээж нь дэндүү найрсаг хүмүүс байсан юм. Оройн хоолны турш Тэхён ширээний ард хамаг биеэ чангалан суухдаа өөрийгөө ямар харагдаж байгааг бодож хэтэрхий өрөвдмөөр харагдахыг хүсээгүйдээ хоолонд ч олигтой гар хүрч чадсангүй.

"Жиминий найз надад баяр хүргэхээр бэлэг аваад ирж байгаа нь их сайхан санагдлаа. Үнэндээ Жимин гэртээ найз гэж дагуулж ирсэн удаагүй л дээ."

Аав нь өнөөдөр дэндүү баяртай байгаа бололтой инээмсэглэл амнаас нь үл сална.

"Хоолоор дайлж байгаад үнэхээр их баярлалаа."

Тэхён аажуухан ийн хэлээд аав ээжид нь бөхийхөд Жиминий аав хүүдээ хандан,

"Найзаа тухтай байлгаж байгаад гэрт нь Кан жолоочоор хүргүүлээрэй. Аав нь одоо ажлын өрөөндөө орлоо."

Оройн хоол дууссан бололтой ээж нь ч бас Тэхёнд гэртээ байгаа мэт байхыг захиад хаа нэг тийшээ орчихсонд Жимин түүний мөрөн дээр хөнгөн товшин,

"Өрөөнд орьё." гэлээ.

"Аан.. за."

Жиминий дэндүү тохилог хийгээд тансаг гэрт Тэхён өөрийгөө дэндүү бохироор мэдрэн үг үйлдэл бүрээ хянахыг хичээх аж. Хуучны загвартай үнэтэй харагдах шатаар дээш гарсаар Жиминий өрөөнд орж ирвэл маш цэвэрхэн бас тохилог харагдана. Харин түүний өрөө л гэхэд Тэхёны хөлсний байрнаас 3 дахин том бололтой.

"Суу л даа. Чөлөөтэй байгаарай." хэмээхэд Тэхён суухаас илүү Жиминий хичээлийн ширээн дээрх жаазлан тавьсан зургуудийг харна. Жиминий багын зураг болоод дунд сургууль, шагнал авж буй олон зургууд байлаа. Түүний өрөөний нэг талын хана бараг л тэр чигтээ номны тавиур байх аж.

"Бүгдийг нь уншчихсан уу?"

"Бараг л."

Жимин дэргэд нь ирж зогсохдоо түүнд хариулна. Тэхён яг энэ үед түүний гэрт, бүр өрөөнд нь зэрэгцээд зогсож байгаадаа асар их баярлаж буйгаа мэдрэв. Илүү ихээр таньдаг болчихсон мэт. Тэр юу ч юм нэг зүйлийн талаар ярьж, харин үгс нь Тэхёны чихэнд хүрэхгүй замхрах хэмжээнд бодит байдлаа тасран зөвхөн Жиминий зүг ширтэн зогсоно. Түүний харц, уруул нь нэгэндээ хүрэн салахдаа бага зэрэг наалдсаар гэрэлтэн харагдаж Тэхён амьсгалаа хүртэл түгжчихээд чихэндээ зөвхөн өөрийнхөө зүрхийг чангаар цохилохыг мэдрэн зогсоно.

Тэгээд нэг л хором өнгөрөхөд Тэхён өөрийгөө дийлж ч чадалгүй урагш тонгойн Жиминий зөөлөн уруул дээр үнсэлтээ үлдээгээд холдлоо.

Blue & GreyWhere stories live. Discover now