[Last chapter]

1.8K 227 22
                                    

Чи үүнийг хэзээ ч мэдэхгүй.

Хэн нэгний тухай бодол чиний бодлыг хэдийн эзэмдээд дэргэдээ мэдрэхгүй нэг л хором цээжийг чинь хоосролоор сийгүүлчихсэн байгааг чи анзаарахгүй. Харин чи өнгөрсөнтэй зууралдсаар л байна.

Тэхён түүний энгэрийг налан суусаар унтчихсан гэдгийг мэдэхдээ Жимин үсийг нь зөөлөн илсээр бодолд автлаа.

Түүний бодол эцэст нь тултал бүхнийг төлөвлөж хийсэн Жон Жонгүг биш, энд хүртэл нулимсаа урсган түүнээс хайр нэхэх Тэхён биш тэр өөрөө байлаа.

Тэгтлээ дасаад, тийм хэмжээнд дурлачихсан гэдгээ эцэст нь л анзаарч эргээд харахад сэтгэл нь аль цэгт алдарсан гэдгээ ч санахааргүй аж. Тэхён үргэлж дэргэд нь байсан болохоор уу, эсвэл түүний үг үйлдэл хэзээ ч зөрдөггүй байсан нь итгэл дааж, дулаан санагдсан юм болов уу?

Магадгүй Ким Тэхён гэх хүн төгс нэгэн биш байлаа ч ядаж л Пак Жиминийг жинхэнэ хайраар хайрлаж өгсөн билээ.

Хэр удаан хугацаа өнгөрсөнийг мэдэхгүй ч Тэхён хөдөлсөөр сэрэхдээ Жиминийг харж ухасхийн хойшлон хоолой засав. Түүний нүд бүлцийгээд одоо хэр нь улаан. Доош харсаар,

"Бие чинь хөшчихсөн үү? Удаан унтчихсан бололтой, уучлаарай."

"Үгүй ээ. Тийм ч удаагүй."

Жиминий уруулд гэнэт л инээмсэглэл тодрон одоо өөрөө тэврүүлэхийг хүссэн бололтой урагшлан Тэхёны энгэрт наалдана.

"Уучлаарай."

Тэхён амьсгалаа түгжин урагш цоо гөлөрч, Жиминий зөөлөн үнэр тод мэдрэгдэхэд цээжинд нь хурсан цөхрөл хийгээд айдас бүхэн үргэн одохыг мэдэрнэ.

"Юунд тэр вэ?"

"Итгээгүйд."

"Зүгээр ээ."

"Одооноос нэгэндээ илүү их итгэе. Чи тэгж чадах уу? Би чиний цээжинд хутга дүрэхгүй гэдэгт итгэж.."

Тэхён шүлсээ залгин тэр хэдийн итгэдэг гээд хэлчих гэсэн ч хоолойг нь давсангүй.

Үнэн гэвэл тэр Жиминд бус Жонгүгт итгэсэн. Өөрийгөө өвтгөн байж, өөрийгөө сүйтгэн байж, дотроо үхэж цөхрөлд хүртэлээ зөвхөн Жонгүгийн үгэнд итгэж орхичихоод "Итгэнэ." гэдэг үгийг тийм ч амархан амнаасаа унагаж дөнгөсөнгүй.

Хэрвээ...

Хэрвээ дахиад хэн нэгэн түүнд худал хэлвэл урьтан Жиминд итгэж дөнгөх болов уу? Учир нь итгэл биднийг урам хугаралтаас илүү өвгөж чадна.

Blue & GreyWhere stories live. Discover now