[8]

938 187 54
                                    

Жиминий хөл байрандаа гацчихав. Тэхёныг тэнд байгаад цочирдсондоо, харин дараагийн хоромд нүүрийг нь тэгээд эцэст нь цөхөрсөн аятай харцыг нь үзээд шүлсээ дуу гарган залгилж, тэндээ хэсэг зогслоо.

Үүлгүй тэнгэрээс гэнэт цутгасан бороо шиг шалтгаангүйгээр амьдралд нь ороод ирчихсэн энэ хүн.

Мэддэг юм шиг боловч хэтэрхий ихээр үл таних нэгэн.

Өглөө бүр зурвас илгээж, орой бүр хамтдаа алхахыг нь хэнээс ч илүү мэддэг хэрнээ нэг л өдөр алга болчихвол хэний гарт гэмтэж байгааг нь тааж үл чадах танихгүй нэгэн юм.

Тэр Тэхёныг мэддэг хэр нь бас юуг ч мэддэггүй аж.

Жимин түүнээс нүдээ салгалгүй хөнгөхөн бас удаанаар алхсаар өмнө нь ирж зогсохдоо эмээсэн мэт намуухан хоолойгоор,

"Юу.. болсон юм?" гэж асуухдаа хэдийн дотроо Тэхён түүнд хэлэхгүй гэдгийг мэдэх шиг болов. Эсвэл мэдмээргүй байгаа гэдгээ.

"Зүгээр л." гэчихээд Тэхён инээх аядах нь өөрийгөө шоолсондоо тэр. Хэзээ ч зүгээр биш байхад амнаас нь энэ үг зүгээр л уначихсанд инээд хүрээд л.

Жимин илүү зүйл шалгаахыг хүссэнгүй. Учир нь яг одоо асуулт хариулт бус Тэхёны нүүрэн дээр хорссондоо нулимс унагах шахаж байгаа олон шархыг нь эмчилж өгөх л чухал.

Жимин гараа сунган ойролцоох молон саравчыг заагаад "Тэнд очоод сууж бай. Би удахгүй ээ."

Тэхён эсэргүүцсэнгүй, заасан зүгт нь харцаа шилжүүлээд удаанаар алхан тэнд нь суулаа. Үнэндээ түүний дотор замбараагүй. Өчигдөр л хамгийн сайхнаа үзүүлэх гэж хичээхдээ инээж байсан бол өнөөдөр шорооноос ялгарахгүй хог шиг амьтан өмнө нь зогсоод сул доройгоо үзүүлчихлээ. Уг нь ирэхийг хүсээгүй юм. Хөл нь л зүглээд байсан хэрэг. Өвдөөд байсан болохоор шархны наалт биш Жиминий хүрэлт хормын дотор эдгээгээд өгөх мэт яарсан.

Удалгүй Жимин гартаа жижигхэн хайрцаг барьсаар гэрээсээ гарч ирэхдээ цүнхээ үлдээжээ. Түүний яарсан алхаа л Тэхёны дотор бүлээцэхэд хангалттайгаас ч илүү байв. Түүнд санаа зовсондоо, нэг хором ч атугай илүү өвтгөхгүй гэхдээ яарч байгаа гэж итгээд..

"Алив.."

Жимин илүү үггүй анхны тусламжын хайрцаг нээн хөвөнд эм дусаагаад эрүүнээс нь зөөлөн бариад өргөхөд Тэхён гарын аясаар нь дээш харахдаа нүдээ анилаа.

Огт өвдөөгүй.
Үнэндээ тэсэхийн аргагүй өвдөж Тэхён дуу алдах ёстой ч тэгээгүй. Нүдээ анихад бодол нь замхарч дотор нь Жиминий сайхан үнэрээр дүүрээд чихэнд нь сонстох цорын ганц зүйл түүний зөөлөн амьсгал бас арьсанд нь Жиминий булбарай арьс ойрхон ойрхон хүрч түүнийг эмчилж байхад өвдөлт мэдэрнэ гэж үү?

Blue & GreyWhere stories live. Discover now