[20]

1K 176 20
                                    

[Нэг сарын дараа]

Тэхён амандаа Хусогийн бэлдэж тавьсан хачиртай талхыг зуугаад ажилдаа яаран гарна. Харин гүйж байхдаа түүний уруулд инээмсэглэл тодрон үл арилна.

Сүүлийн нэг сард тэр ийм л жаргалтай байсан, өдөр бүр. Жимин түүнийг хайрладаг бас хайрлуулдаг болсон учир.

Хэдхэн хоногийн өмнө тэд анх удаа хардалтаас болж маргасан гээд бодоод үз л дээ. Энэ харилцаа жинхэнэ гэдэгт одоо л итгэж чадах Тэхён. Одоо түүний нүдэнд Жиминээс өөр торох зүйл үгүй, чихэнд түүний хоолой л биш бол бүх зүйл анир чимээгүй. Жиминээр дүүрчихээд сохорчихсон мэт.

Ажилдаа ирэх үед нь утас дугарч харвал Жимин байв. Тэдний хэрүүлээс хойш анх удаа түрүүлэн залгаж байгаа нь энэ.

"Байна уу?"

"Миний түүхийн хичээлийн дэвтэр чамд байгаа юу?"

Түүний хоолой хүйтэн хөндий сонсогдоход Тэхён гуниглах бус харин ч инээмсэглэнэ. Учир нь Тэхён түүнийг тэсэхээ байсандаа түрүүлээд залгасан гэд таамагласан хэрэг. Яагаад Жиминий түүхийн дэвтэр түүнд байна гэж?

"Үгүй ээ."

"Аан. Олохгүй байсан юм."

Жимин чимээгээ аядах ч утсаа таслахгүй. Тэгэхээр дэвтэр түүний залгасан шалтгаан биш зүгээр л шалтаг гэдэг нь ойлгомжтой.

"Заза, тасаллаа."

Харин одоо Тэхёны царай хувирч хөмсөгөө өргөсөөр,

"Яасан бэ? Ярих гэж залгаагүй юм уу?"

Жимин хэсэг чимээгүй байсаар санаа алдан "Үгүй ээ. Яагаад залгана гэж?"

"Уур чинь одоо болтол гараагүй хэрэг үү?"

Жимин чимээгүй байсаар байсанд Тэхён хувцасаа солиод дуусчих тул хоолой засан,

"Би одоо ажилтай болохоор тасаллаа шүү." гэчихэв.

"Тэг дээ."

Жимин ийн хариулаад өөрөө шууд тасалчихад цээж нь сонин оршин хөндүүрлэхдээ Тэхён ажлаа дуусгаад гэрт нь очно гэж дотроо бодсоор ажилдаа гарлаа.

-

Шөнийн 12 цагт ажлаасаа тарах Тэхён шууд л Жиминий гэрийн зүг алхах ба бараг л хагас цаг алхан гэрийнх нь гадаа ирээд залгав.

Жимин хэсэг дуудуулаад утсаа авах ба нойрмог хоолойгоор "Байна?" хэмээлээ.

"Гараад ир." Шууд л хэлчихээд таслахдаа Тэхён гараа халааслан хоёр тийш холхино. Тэд сургууль дээр таарахаас бусдаар уулзаагүй их удсан мэт санагдах аж.

Blue & GreyWhere stories live. Discover now