"Би чам шиг найзтай байгаадаа баяртай байна."
Хаалга савагдах чимээ, хэн нэгэн жингээрээ гудсан дээр унана. Эцэст нь бачуурсандаа гаргах ганц хүнд санаа алдалт.
-
Жонгүг Жиминий гарнаас чирсээр хоёр өдрийн өмнө түүн рүү хашхичиж гарсан хонгилын буланд ирлээ. Түүнийг хананд шахан дээрээс нь ширтсээр,
"Намайг доромжлох сайхан байна уу?"
Жиминий зүрх бөмбөр мэт нүдэхийг мэдэрнэ. Хараал идмээр нь, өдийд ч Жонгүг гэх хүнээс ирдэг тэр мэдрэмжүүд арилаагүй аж. Жимин хамаг биеэ халуу дүүгэхийг мэдрэн, Жонгүгийн цээжийг гөлрөхдөө үйлдэлээ бүү хэл нүдний харцаа ч удирдаж чадсангүй.
"Тэр новш чинь хэн юм?"
"... Чамд хамаагүй."
Жиминий хоолойгоо чангалан байж хэлсэн үг энэ төдий. Тэгээд цээжийг нь хөнгөхөн түлхээд,
"Холд." хэмээсэн ч үнэндээ Жонгүгаас холдохыг хүсэхгүй байгаагаа мэднэ.
Жонгүг түүний хацарт гараа зөөлөн хүргэсээр инээмэр аядаж,
"Өөрийгөө хүчтэй гэж бодож байгаа чинь хөөрхөн юм. Гэхдээ хонгор минь, чиний хувьд надаас илүү нэгэн гарч ирэхгүй. Хэзээ ч.."
Жонгүг доош тонгойсоор Жиминий хацар дээр зөөлөн үнсээд хойш эргэн хоёр гараа халааслаад алхана. Үйлдэл төдийхнөөр түүний өмнө хүчгүйдэж орхидог Пак Жимин өөдөөс нь сөрөхийг оролдож байгаа гэдэг инээдийг нь хүргэж ядна.
-
Хонх дугарах дуунаар ангиасаа гаран дээвэр зүглэж явахдаа Тэхён булан эргээд Жиминтэй таарчихав. Тэр дороо газартаа наалдсан мэт хөл нь гацаж, Жимин түүнийг харахгүй ойртох ч удаанаар гэдэс нь базлах мэт мэдрэмж төрсөөр хаашаа ч юм зугтмаар болж эхлэв.
Дахин нэг хором өнгөрч Жимин газраас харцаа салган дээш өндийх тэрхэн хооронд Тэхён өөрийнхөө гадаад үзэмжинд санаа зовж эхэллээ.
Гутал халтар байгаа болов уу?
Хувцас үрчгэр харагдаж байгаа байх даа?
Царай-... Жимин түүнийг олж харлаа.Түүний хацар улаан туяа татаж, харц нь тайван бус агаад уруулд нь хөнгөхөн инээмсэглэл тодорчихож.
Тэхён хоолой засан түүний өөдөөс нэг алхах үед Жимин зүгээр л гар далласан болоод дэргэдүүр нь зөрөөд явчих нь тэр. Харин Тэхён эргэж харсангүй. Хормын дотор хоосон зай ширтэн зогсохдоо зөрөөд өнгөрөх тэрхэн мөчид зүрхэнд хүртэл мэдрэгдсэн үнэрт нь сүнсээ өгөөд явуулчихсан мэт амьгүй хийгээд хүчгүй харц хөдөлгөөнгүй гацчихлаа.
YOU ARE READING
Blue & Grey
FanfictionЗаримдаа цөхрөн унах бол зөв сонголт. Харин итгэл найдвар чамайг зовлонгоос чинь илүү зовоох болно.